Хатан хаан II Элизабет анх удаа сонсголын аппараттай гарч ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Английн хатан хаан II Элизабет нийтийн дунд анх удаа сонсголын аппараттай гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа.

Өдгөө 93 настай эрхэмсэг хатагтай өнгөрсөн ням гарагт /2020.01.12/ Сандрингам дахь сүмд очихдоо баруун чихэндээ улаан өнгийн сонсголын төхөөрөмжтэй байсан нь зурагчдын дуранд өртжээ. Таван жилийн өмнөөс буюу 2014 оны аравдугаар сард түүний нөхөр, Хунтайж Филип 93 настай байхдаа мөн энэ төрлийн аппарат зүүж эхэлсэн юм.

Хааны гэр бүлийн гишүүн болох Ханхүү Харри эхнэр Меганы хамт хааны гэр бүлийн санхүүгийн эрх ямбаас татгалзаж, бие даахаар шийдсэн нь халуун сэдэв болоод байгаа билээ. Тэдний шийдвэртэй холбогдуулан Их Британийн хатан хаан II Элизабет ач хүүгээ гэргийнх нь хамт өчигдөр /2020.01.13/ хүлээж авч уулзан, бие даан амьдрах хүсэл зоригийг нь хүндэтгэн, ойлгож байгаагаа илэрхийлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 14

xar america xuuxen mon uum es jayagt barigdax bauxdaa

0  |  0
зочин(202.9.46.234) 2020 оны 01 сарын 14

мундаг хатан хаан эрүүл энхийг хүсэе

0  |  0
Top