Пакистаны зүүнд хойд нутагт цасны нуранги үүссэний улмаас дор хаяж 77 хүн амиа алдаж, 94 хүн гэмтэж бэртжээ.
Пакистаны Нийлум хөндийд их хэмжээний цас орсны улмаас цасны нуранги үүсжээ. Олон тооны байшин, барилга цасанд дарагдаад байна гэж тус улсын онцгой байдлын сайд Ахмад Раза Кадри пүрэв гарагт /2020.01.16/ мэдээлэв.
Олон хүн цасанд дарагдсан байгаа тул амиа алдсан хүний тоо өсөж болзошгүй байна.
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан үндэсний онцгой байдлын алба, цэрэг болон холбооны сайд нарт байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүрэг болгожээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг армийн онгоцоор мужийн эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд нисдэг тэргээр шаардлагатай хүнс, зүйлсийг цасанд боогдсон суурин газруудад хүргэж байна.
Пакистан улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хатуу өвөл болж байна.
Их хэмжээний цас орсны улмаас зам харгуй цаасанд боогдож, харилцаа холбооны үйлчилгээ доголдож, цахилгаан хангамж тасалдаад байна. Балочистан мужид их хэмжээний цас, бороо холилдон орсны улмаас энэ долоо хоногт гэхэд 48 цагийн дотор 16 хүн амиа алджээ. Хэдийгээр энэ цаг улиралд цас орох нь хэвийн үзэгдэл ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн хэдэн жил энэ бүс нутагт маш хүйтэн өвөл болж байна гэж Пакистаны Үндэсний цаг уурын төвийн захирал Захир Ахмед ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )