ОУВС эдийн засгийн хямралтай тэмцэж буй Пакистан улсад 3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Удирдах зөвлөл нь ирэх долоо хоногт хуралдаж, батлах аж.
Пакистаны Төв банк ОУВС-тай зөвшилцөлд хүрэхийн тулд даваа гарагт бодлогын хүүгээ 22 хувь болгон өсгөжээ. Олон улсын эрчим хүчний хямрал, үнийн өсөлт, улс орныг нь хамарсан үерийн дараа тус улсын байдал улам дордсон юм.
Пакистаны эдийн засаг өнгөрсөн онд хамгийн доод цэгт тулж, эдийн засгийн өсөлт зогсжээ. Өнгөрсөн сард инфляц 38 хувьд хүрсэн байна.
Пакистан улс ОУВС-гийн зээлийг есөн сарын турш, үе шаттайгаар шилжүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )