Пакистаны Пешавар хотын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 61 хүн амиа алджээ. Шархадсан хүний тоо 150-ийг давсан байна.
Дэлбэрэлт залбирлын үеэр болсон бөгөөд сүмийн барилгын тал нь сүйджээ. Олон хүн барилгын нурангинд дарагдсан байна.
Сүмд залбирал үйлдэж байсан хүмүүсийн дунд цагдаа нар олон байсан учир дэлбэрэлт зохион байгуулалттай ажиллагаа байх боломжтой гэж хотын эрх баригчид үзэж байгаа аж. Амиа золиослогч мөргөгчдийн эхний эгнээнд байжээ.
Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф “Ард түмэн нэгэн хүчээр терроризмын аюулыг эсэргүүцнэ” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ХАХАХА. ИНЭЭДЭЙ ЮМ. ХЭРЭГГҮЙ БУРХАНД ЗАЛБИРЧ БАЙХЫН ОРОНД ГЭРТЭЭ ЗУРАГТАА ҮЗЭЭД СУУЖ БАЙ ЗА.