Пакистанд ХАЛДЛАГААР амиа алдсан хүний тоо 90 боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Пакистаны Пешавар хотод сүмд амиа золиослогч этгээд террорист халдлага үйлдсэний улмаас амиа алдсан хүний тоо 90 болжээ.

“Radio Pakistan”-ы мэдэгдсэнээр тал нь сүйдсэн сүмийн нурангинаас аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пешавар хотод болсон террорист халдлагад буруутай этгээдүүд, зохион байгуулагч нарт хариуцлага тооцоход анхаарахыг уриалсан байна.

Мөн бүх улс оронд хандан дээрх асуудлаар олон улсын эрхзүй, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хүлээсэн үүргээрээ Пакистаны Засгийн газартай хамтран ажиллахыг уриалжээ.

Сүмд дэлбэрэлт болох үеэр шархадсан хүний тоо 150 болсон байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top