ПАКИСТАНЫ ХАЛДЛАГА I Амиа алдсан хүний тоо 100 болов

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Пакистаны Пешавар хотын сүмд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн билээ. Халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр 100 болжээ.

Шархадсан хүний тоог 221 гэж зарласан байна. Халдлагаар сүмийн тал хэсэг нь сүйдэж, хүмүүс барилгын нурангид дарагдсан юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пешавар хотод болсон террорист халдлагад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход анхаарахыг уриалсан. Мөн бүх улс оронд хандан олон улсын эрхзүй, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хүлээсэн үүргийнхээ дагуу Пакистаны Засгийн газартай хамтран халдлагын буруутнуудыг олох, хариуцлага тооцох ажилд анхаарал хандуулахыг уриалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top