ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Өнөөдөр 2020.01.24. Энэ оны 24 дэх өдөр бол он дуусахад 342 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандлаа. 17 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -22 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын боловсролын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Румынд Нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Нил Даймонд, Францын жүжигчин Даниэл Отёй, Жюли Дрейфус, Америкийн жүжигчин Эд Хелмс, Кэрри Кун, Оросын жүжигчин Екатерина Климова, Англи-Америкийн жүжигчин, модель Миша Бартон, Английн хөл бөмбөгч Томми Хобан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр БНМАУ-ын 12 дугаар Бага хурал хуралджээ. Тус хурлаар Х.Чойбалсанг Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар сонгов.

1967 оны энэ өдөр БНМАУ-Этиоп улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлжээ. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн байна. Эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулсан юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1935 оны энэ өдөр Америкийн Ричмонд хотод лаазтай пиво анх худалдаанд гарчээ. Пивоны нэр нь “Krueger Cream Ale”

1984 оны энэ өдөр анхны pc компьютер “Apple Macintosh” гарчээ.

Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, өглөг өгөхөд сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, бомбын үйлд таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top