“Амьдрал нулимсанд дургүй” киноны Саша яагаад кино урлагаас явсан бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

1980 онд дэлгэцнээ гарсан “Амьдрал нулимсанд дургүй” киног бүгд мэднэ. Хойд хөршийн найруулагч Владимир Меньшовын энэхүү кинонд гардаг шаргал үстэй, хөөрхөн охин Сашагийн дүрийг бүтээсэн Наталья Вавилова одоо хаана, юу хийж яваа бол?

“Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүр Катягийн охин Александра буюу Саша өдгөө 60 настай. Энгийн хувцастай, нүдний шилтэй, даруухан түүнтэй хүмүүс хүнсний дэлгүүрт тааралдах нь бий.

Натальяг кинонд тоглохыг эцэг, эх нь дэмждэггүй, Гадаад хэргийн яаманд ажилладаг тэд охиноо дипломатч болгохыг хүсдэг байжээ. Харин найруулагч Владимир Меньшов Наташа охиныг кино урлагийн хүн болох ёстой гэж харжээ. Тэрбээр “Амьдрал нулимсанд дургүй” киноны Александрагийн дүрд Наталья Вавилова л тоглох ёстой гэж үзсэн байна.

Охин киноныхоо дүрд нууцаар бэлтгэжээ. Нууц задрахад түүний аав нь охиноо гэртээ хорьсон гэдэг. Найруулагч нь очиж ятгаад ч Натальягийн эцэг эхээс зөвшөөрөл авч чадсангүй. Харин алдарт Алексей Баталов охиныг зураг авалтын талбай руу авч гарч чаджээ. Наташагийн ээж нь түүний фэн байсан бөгөөд жүжигчний ятгалгаар охиноо дипломатч биш жүжигчин болохыг зөвшөөрсөн гэдэг.

Сашагийн дүр Наташад их алдар нэр өгөв. "Амьдрал нулимсанд дургүй" киноны нээлтэн дээр бүсгүй ирээдүйн нөхөр, найруулагч Самвел Гаспаровтой танилцжээ.

Тэд одоог хүртэл хамт байгаа бөгөөд Наташа кино урлагаа орхиод олон жил болж байгаа юм. Тэрбээр цэцэрлэг, тариа ногооны ажилдаа болон буяны үйлст анхаарах болжээ. Наталья 1986 онд кино зураг авалтын үеэр мориноос унаж нугасандаа гэмтэл авсныхаа дараа ерөнхийдөө кино урлагаас хөндийрсөн байна. Тухайн үед жирэмсэн байсан бүсгүйн хүүхэд нь зулбаж, дахин жирэмсэлж чадахааргүй болжээ. Эхнэрийнхээ сэтгэл санааг өргөхийн тулд нөхөр нь түүнийг Европоор авч яван, түүний хэд хэдэн кинонд тоглосныхоо дараа Наталья Вавилова нам гүмхэн амьдрахыг илүүд үзэх болжээ.

Гүржид төрсөн армян хүн болох Самвел Гаспаров нь Наташатай танилцах үеэрээ түүнээс 20 насаар ах буюу 40 настай байсан ч насны зөрүү тэдний хайр сэтгэлд саад болоогүй аж. Жүжигчин, найруулагч хоёр өдгөө Москвагаас холгүй орших Рублевкад амар жимэр амьдарч байна. Заримдаа тэд Гүрж рүү явдаг аж. Наталья хүүхэд төрүүлж чадаагүй ч Самвелын анхны гэрлэлтээс төрсөн охин Нина хүүхдүүдтэйгээ тэднийд ирж, Наталья баяртайгаар угтаж аван хамтдаа цагийг өнгөрүүлдэг аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asa(202.21.109.155) 2020 оны 01 сарын 25

perfect

0  |  0
g(66.181.183.107) 2020 оны 01 сарын 24

goeshvv

0  |  0
Top