УИХ дахь ШИНЭН-ын зөвлөл, ажлын хэсгийнхэн өнөөдөр /2020.01.27/ хуралдлаа.
Хуралдаанаар төмрийн хүдрийн экспортын байдал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний асуудлаар хэлэлцжээ.
2014 онд Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кю Эс Си” ХХК-тай Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түшиглэн Уул уурхайн, металлургын цогцолбор байгуулах концессын гэрээ байгуулсан байдаг.
Гэрээгээр зургаан үндсэн ажлыг гүйцэтгэн, төслийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг бүтээх үүргийг “Кю Эс Си” ХХК Монголын төр, ард түмний өмнө хүлээсэн ч өнөөдрийн байдлаар бодитой ахиц алга байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )