Хаадын зарлиг НОМ болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд “ХААДЫН ЗАРЛИГ ӨРГӨМЖЛӨЛ ЖУУХ БИЧИГ” ном хэвлэгдэн гарчээ.

Уг бүтээл нь Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Манж Чин улс, Богд хаант Монгол Улсын үеийн хаадын зарлигаар буулгасан өргөмжлөл, жуух бичгүүдээс бүрдсэн бөгөөд Манж Чин болон Богд хаант төрийн бодлого, Монголын язгууртан ноёдын хоорондын харилцаа, төрийн ёс, ёслол, цол хэргэм, бичиг соёлын дэг уламжлал зэрэг олон асуудлыг тодорхой харуулж чадахуйц баримт бичгүүдийг багтааснаараа онцлог аж.

Номын дээжийг Үндэсний номын сан болон бусад номын сангуудад хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top