Нэрт сагсан бөмбөгч Коби Брайантын осолдсон газраас нисдэг тэрэгт зорчиж явсан есөн хүний цогцсын хэсгүүдийг илрүүлсэн байна.
Цогцсын хэсгүүдийг бүгдийг нь Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний газарт хүргүүлж, хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.
Орон нутгийн цагаар ням гарагийн орой (2020.01.26) ослын газраас гурван цогцос олж, улмаар даваа гарагт үлдсэн зургаан цогцсыг олж, Лос Анжелес хотын шүүхийн шинжилгээний газарт хүргүүлжээ.
Нисдэг тэрэгт Коби Брайант болон 13 настай Жижи Брайант охин, Оранж дүүргийн бейсболын багийн дасгалжуулагч 56 настай Жон Алтобелли болон 46 настай эхнэр Кери, 13 настай Алисса охин, 38 настай Кристина Маузер, Мамба академийн сагсан бөмбөгийн туслах дасгалжуулагч 45 настай Сара Честер болон 13 настай Пейтон зэрэг есөн хүн зорчиж явсан юм.
Коби Брайантын хувийн эзэмшлийн Сикорский компанийн С-76Б загварын нисдэг тэрэг орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 26-ны ням гарагийн 10:00 цагийн орчимд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Калабасасын толгодод осолдсон билээ.
Мөрдөн шалгалтын явцад нисдэг тэрэг хар хайрцгаар тоноглоогүй байсныг тогтоосон юм.
Холбоотой мэдээ унших: Кобитой хамт осолдсон бусад зорчигчид хэн байв
АНУ-ын Нислэгийн аюулгүй байдлын үндэсний хорооноос цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа билээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор Нислэгийн аюулгүй байдлын үндэсний хороо болон Холбооны мөрдөх товчооны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Hoorhon 3 ohin etseg ehiin hamt ongorchee
Харуусалтай. Хорвоо дээр хүний үхлээс өөр эмгэнэлтэй, нөхөгдөшгүй гарз хохирол гэж алга.Түүнийг орлох, хамгаалах мөнгө, эрх тушаал, алдар суу, эд хөрөнгө ч алга. Хүнд аминаас нь илүү үнэтэй цайтай юу ч байхгүйг ухаарч явууштай.
103.57.94.63 medrel sda yu chi harin
Хайран тоглогч осолдлоо. Үүний оронд хулгайч Нямтайшир, алуурчин хүчирхийлэгч Номтойбаяртайгаа нисдэг тэрэгтэйгээ осолдож тамын галд шатсан бол монголчуудад илүү хэрэгтэй.