ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Өнөөдөр 2020.01.30. Энэ оны 30 дахь өдөр бол он дуусахад 336 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандлаа. 17 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Энэтхэгт Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг дурсах өдөр бол Азербайжанд Гаалийн ажилтнуудын өдөр, Грект Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Фил Коллинс, Иорданы хаан Абдалла ибн Хусейн, Испанийн хаан VI Филипп, Их Британийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн шагналт Оливия Колман, “Оскар”-ын шагналт Кристиан Бэйл, Английн хөл бөмбөгч Питер Жэймс Крауч, Америкийн хөл бөмбөгч Филлип зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1959 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр улсын 1959 онд харилцан бараа нийлүүлэх гэрээнд Улаанбаатар хотод гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1933 оны энэ өдөр Адольф Гитлерийг бөөнөөр хорих лагерьт шилжүүлэх тушаал гарчээ.

1935 оны энэ өдөр Америкийн газар хөдлөлт судлаач Чарльз Рихтер газар хөдлөлтийн хэмжих тусгай хэмжүүр санал болгосон байна. Өдгөө үүнийг Рихтерийн хэмжүүр гэж нэрлэдэг.

2003 оны энэ өдөр Бельгид ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.

Энэ өдөр үс засуулбал эд мал арвижна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Энэ өдөр бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top