Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын улмаас Apple компани БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх бүх дэлгүүрээ хаахаар болжээ. Компанийн Удирдах зөвлөлийн хурлаас энэ сарын 09-нийг дуустал БНХАУ-ын нутаг дахь 42 дэлгүүрээ хаах шийдвэр гаргасан юм.
Хэрэв цаг үеийн нөхцөл байдал хурцдах, тохиолдлын тоо нэмэгдсэн бол хугацааг сунгах боломжтой аж.
Гэхдээ цахим хуудас нь ажиллах бөгөөд бүтээгдэхүүний урьдчилсан захиалга авах боломжтой гэдгийг албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосон хугацаанд цэвэрлэгээ, ариутгалыг сайн хийхийг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )