Төрийн ордонд яг одоо Улсын онцгой комисс хуралдаж эхлээд байна.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулга хийхдээ, "Цагаан сарыг цуцлах нь зөв гэдгийг иргэдийн 87 хувь дэмжсэн санал өгсөн" гэв.
Тэрбээр өмнө нь “Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань коронавирусийн халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид эхлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж, хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах юм” хэмээн уриалаад буй.
Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхийг төр гэхээсээ илүүтэй түмэн олон өөрсдөө шийдэж таарна. Гэхдээ өргөн олноороо тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг төрөөс гарчихвал цагаан сарыг тэмдэглэх хамрах хүрээ багасах болов уу.
Төрийн албан ёсны шийдвэр гарчихвал очих гийчин, тосох айлын хүлээлт багасаж, “Очиж золгохгүй бол болохгүй” гэдэг ёсоо энэ удаа хойш тавьж, эрсдэл багатайгаар Сар шинийн баяраа тэмдэглэх боломж байна.
Шинэ жаран эхэлж байхад гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлах хэцүү. Харин албажуулаад өгвөл ард нийтийн сэтгэл санаа ч нэг талдаа гарах биз. Гол нь таньж мэддэг айл бүрт очихгүй, бусдын гар тэнийлгэх болох болохгүй бэлэг сэлтэд мөнгөний урсгал чиглэхгүй, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн, цомхон хүрээнд ёслоод өнгөрвөл зүгээр. Гол нь шийдвэр гарсан гараагүй халдварт вирус өргөн тархсан үед гэр гэртээ, эрүүл мэндээ бодож, ариун цэвэр сахиж, энх тунх шинэлмээр байна.
Хятад Цагаан сараа өргөн тэмдэглэснээс үүдэн халдварт вирусийн хамрах хүрээг тэлсэн гэж мэргэжлийн хүмүүс хэлж эхэллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд өнөөдөр “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш, илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” гэж санууллаа.
Тиймээс төрөөс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гаргаж, иргэд нь өргөн олноороо Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзахад гэмгүй. Гэр, гэртээ буузаа жигнэж, аав, ээжийнхээ амар мэндийг мэдэх төдийд сар шинийн баяраа ёслоход болохгүй шалтгаан алга.
Сэтгэгдэл ( 13 )
zub zub ,eruul ybval dahiad l tsagaan sar bolno. zolgoltiig horio tseer tabigdsan uyd hiij bolno shuu dee.bukhimdah shaardlaga alga.ger gertee tsomhon temdegleed l boloo. ene negtsel baidliig ahmaduud chini zaluuchuudaas iluu oilgong. irekh bh gej huleehgui bh aa.bugdend ni eruul enkhiig eruue\n
Миний хувьд Тэрбиш тэргүүтэй зурхайч нартаа баярлалаа. Хөрштэйгээ хамт 01.25-нд цагаан сараа тэмдэглэсэн бол бөөн халдвартай гарын бэлэг импортлох байжээ. Бид азтай. Дэлхийгээр нэг аюул болж байхад золгох гээд сонин юм ярихаа больцгоо. Хоногт 100-гаараа унаж үхэж байна. Одоо жинэхэнэ оргил үе эхэлж байна гээд эмч мэргэжилтнүүд ярьж байна. Золголт хэдхэн хоног биш шүү дээ. Дараа жилийн цагаан сар хүртэл золгодог монгол ёс хэвээрээ л байгаа. Төр засгийн шийдвэрээ хүндэтгэнээ. Гэр гэртээ сайхан битүүрч сайхан шинэлээрэй.
Цагаан сарын баярыг тэмдэглэж өргөн олноор айл хэсэх нь буруу гээд Засаг төрөөс олон нийтэд зарлаад байхад ” ирэх жил үхсэн ч байж мэдэх тул заавал өнөө жил настандаа заавал очиж золгоно” гэж муу ёрлож өнөөдөр амьд байгаа хүнийг ирэх жилийн Цагаан сараас өмнө ”нөгөө ертөнц рүү илгээгээд” байгаа энэ Монголчуудыг яах ёстой юм бэ. Наад зах нь амны бэлэггүй юм.
Шинэлэх үгүйгээ та нараар заалгахгүй.Халдвар тусчихсан байгаа биш.
Шинэ жаран эхэлж байхад гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлах хэцүү. шинэ жаран гарах хаа байсан хол байгаа шүү. энэ жаран 1987 онд туулай жилд эхэлсэн
Сэтгэдэл аввач ээ
Tsagaan saraa ene jildee tsutslah ni zuvuu MGL-chuud bid ERUUL YAVBAL IREH JILIIN NAADAM UZNE gedeg shuu dee Tuushtai shiidver gargaachee Buurunhii shiidverees chini bolood oiriin turulteiguu muudaltsah shinjtei bolood baina daa
Засгийн газар цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргачихвал хүмүүс гэр гэртээ цомхон ёслоод өнгөрүүлнэ. Бүр их настай хойтон байхгүй ч байж болох хөгшчүүлдээ хорио тавигдсаны дараа л очоод золгочихно биз!!!
тийм шүү Сарангэрэл сайдынх маш зөв гэр гэртээ ёслоод цай идээний дээжээ тэнгэр хангайдаа өргөж айлтгаад тэмдэглэе!!! Олон түмнээс минь холуур гадуур тойрох болтугай!!!
хийхгvйээээ таминь ээ гээд байхад ахтайгаа очиж золгоноо гээд чичрээд байгаа хvмvvcийг яах вэ? мэдрэл муутай. хvмvvcийг боддоггvй юм бол еерсдийгее боддоггvй оркууд бнаа яана вэ?
Төрөөс цагаан сарыг цуцлах нь хамгийн зөв шийдвэр Хурдан шийдэхгүй бөөрөнхийлөөд байна Ард түмнээ бодоод хурдан цуцлах шийвэрээ гаргаачээ
ЗАСГИЙН ГАЗАР ЦАГААН САРЫГ ЭНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРЭЭ ХУРДАН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД АЙЛ БҮР ГЭРТЭЭ БУУЗАА ЖИГНЭЖ ИДЭЭД АМРАХ ГУРВАН ӨДӨРТӨӨ МОНГОЛ ТВ-ЭЭ ХАРААД ТАЙВАН БАЙХ ХЭРЭГТЭЙ.
төрөөс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гаргаж, иргэд нь өргөн олноороо Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзахад гэмгүй.