ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай сэдэв яригдаад гурав дахь арвантайгаа золгож буй. Өнгөрсөн оны сүүлийн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахдаа хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тэрнээс гурван сарын өмнө В.Путин манай улсад айлчилсныхаа дараа Газпромын тэргүүнд энэ асуудлыг судлах чиглэл өгсөн гэхчлэн харвал хийн хоолойн тухай сэдэв баяжжээ. Харин бодит ахиц дэвшил гарсан гэхэд хэтэрхий эртэдсэн дүгнэлт болно.
Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн хэлэхдээ “Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах эсэхийг хэлэлцэж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцэж ярилцана гэдэг өөр хэрэг, амьдрал дээр хэрэгжих нь бас өөр хэрэг. Нэгэнт санамж бичиг байгуулсан бол энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлж судлах, эрдэмтдийг татан оролцуулах ёстой. Хятад бол байгалийн хий хүлээж авах гол хэрэглэгч учраас БНХАУ-ын талтай яг энэ мэтчилэн уулзаж санамж бичиг байгуулах, цаашлаад гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хийн хоолойн ажлыг цааш нь явуулах нь зүйтэй юм” гэснийг энд сануулъя.
Тэгвэл манайхаас хамаарахгүйгээр асуудал үргэлжилж буй гэдгийг бас мартах ёсгүй. Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх “Сибирийн хүч -1” хоолойг хоёр улсын удирдагчид нээгээд хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Одоогоор хийн хоолойн нийлүүлэлт хэвийн түвшинд явагдаж эхлээгүй байгаа тухай гаднын хэвлэлүүд бичиж байгаа. 3371 километр үргэлжлэх хийн хоолойг барьж байгуулах ажил олон жил яригдаж байж газарт буусан. Тэгвэл Монголын нутгаар дамжуулж магадгүй гэгддэг “Сибирийн хүч-2” хоолой дахиад арван жил яригдлаа гэхэд гайхах асуудал ер байхгүй л дээ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс гадна геополитикийн тохироо, ойлголцлоос хамаардаг том асуудал гэдэг нь өнгөрсөн олон жилүүдэд нэгэнтээ батлагдсан.
Түүнчлэн “Сибирийн хүч-2” хоолойг өөрийн нутаг дээгүүрээ дайруулах хүсэл Казахстаны талд байгааг энд дурдах хэрэгтэй. ОХУ-ын талаас ч Казахстаны байр суурийг нааштай хүлээж авч буй тухай мэдээллүүд наашилж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны ТУХН-ийн захирал Александр Стерник РИА Новости-д өгсөн ярилцлагадаа “Сибирийн хүч-2” хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах нь техникийн хувьд боломжтой” гэжээ. Тэгвэл Казахстаны Эрчим хүчний орлогч сайд Махамбет Досмухамбетов хэлэхдээ Казахстан “Сибирийн хүч-2” хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах сонирхол өндөр байгааг албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн БНХАУ руу чиглэсэн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулснаар Казахстаны зүүн бүсийг байгалийн хийгээр хангана гэж мэдэгдсэн юм.
Тэгэхээр хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах тэдний хэрэгцээг ОХУ бүрэн дэмжвэл гурван арваныг дамжсан бидний мөрөөдөл талаар болно гэсэн үг.
В.Путин хийн хоолойг манай нутгаар дамжуулах асуудлыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй харилцаа сайн байгаатай холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Тэгвэл Казахстаны удирдагч хэвээрээ гэдгээ зарласан Н.Назарбаев ч ОХУ-ын удирдагч В.Путинтэй тун ойр гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.
Н.Назарбаев өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Владимир Путин болон Украины удирдагч Владимир Зеленский нарын хооронд уулзалт зохион байгуулахыг санал болгосон юм билээ. Зүгээр ч нэг санал тавиад зогсохгүй Казахстанд уулзалт хийвэл бэлэн шүү гэж урьсан.
Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын 25-нд Н.Назарбаев “РИА Новости”-д өгсөн ярилцлагадаа “Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Владимир Владимирович бол прагматик улстөрч, үр дүнтэй хэлэлцээрч. Өнөө үед олон улсын томоохон томоохон асуудлыг Оросын Холбооны Улсын санаа бодлыг харгалзалгүйгээр шийдэж чадахгүй байна шүү дээ” гэхчлэн ярьсан юм.
Тэгэхээр ОХУ-ын удирдагчийг ийнхүү магтан, сайшааж бодлогынх нь нөлөөллийг хүлээн зөвшөөрдөг Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос холдуулахгүй гэх баталгаа байхгүй.
Мөн нөгөө талаас "Сибирийн хүч-1" хоолойг барьж байгуулахад гаргасан зардлаа ОХУ 20 жилийн дараа нөхнө гэсэн холын тооцоололтой зэрэгцэн дараагийн хоолойн асуудлыг ярьж буй.
Тэгэхээр манайхаар дайруулан барих хүлээлттэй "Сибирийн хүч-2" хоолой хөрсөн дээр буутлаа өшөө их цаг хугацааг шаардах биз ээ.
Сэтгэгдэл ( 13 )
hoiloo damjuulsanaar ochnoon tebum dollar orj irdeg um shyydee teriigee bagaar hiivee !!!
Өмхий монголоор дайруулж хэрэггүй
Er ni manaikhaar damjaagui ni deer manaikhan dundaas ni urumduj khulgai khiigeed delberch ukheed salakhgui
Naad hasguud chin altan ordnii ulsiin 750 temdegleh ge bga n u ch bish. Naaduul chin Chingiss haaniig kazah hun. Mongoliin ezent guren tatariin ezent guren gej yarj NAZARBAEV ch biluu ih surguuliinh n erdemted you tube d nevtruuleg oruulsan bga uzeerei. Bas mamlukiin urvagch horchin sultan gej uuriiguu urgumhilsun BEIBARS iig bas l kazah hun gedeg. Er n tuuhend haana kazah uls gej baisan um. Horezm aas irsen booluud manai tserguudtei urjij l garch irsen holimog tsusnii undesten
Hiin hooloig manai MGL oor damjuulahad saad bolood bgaa ene hvn bidend saadboloh oo boli
Энэ казак 2 нууртэй 2 талд гуйдэг
энэ муу новшийн хасгууд худал түүх зохионо, энд тэндээс хасгуудаа татах нэрээр одоо яаж чадахаа байсан 2-дмол харьяалалтай гээд бөөн асуудал ер нь хогийн гарууд. одоо Алтан ордын улсын 750 жил тэмдэглэнэ гэнэ үү? ямар даварцан гарууд вэ? Путин юу гэж хэллээ санах хэрэгтэй. манай ерөнхий сайд айлчлаад л ёстой сонин юмаа. элчин нь одоо манай ерөнхийлөгчийг айлчлуулах талаар ажиллаж байна гэж солиорч байна лээ. эднийхийг тоохгүй байх хэрэгтэй ш дээ
Сайн л биз. Оросын савараас холдож байвал болох нь тэр. Назарбаевт амжилт хүсье. Монгол хүнийг тархиа илүү ажиллуулдаг бизнесрүү бодлогоор чиглүүлмээр бн. Монгол хүн одоогоор алт ухах, нүүрс ухах, чулуу зөөх, булш ухах, бас дахин ухах товчхондоо хүнд нэртэй ч хөнгөмсөг, ирээдүйгүй салбарыг л сонирхож бн. Угаасаа дарга нар уул уурхайн баялаг дуусаагүй байгаа дээр нь цөм хийх гээд оюуны хөдөлмөр болон ЖДҮ г огт сонирхохгүй бн даа
hiin hooloigoor tsusaa hiidgiin hooloigoo hamgaalah gj orosuud mash ih daramt uchruulah blon hasaguud bol ugaasaa urunduu barigdj udhgui dampuurah blchihson uls
muu xasag
За ингээд Пүтин ах Назарбаев Баттулга хоёрын алинд нь илүү хайртай вэ, гэхээс хийн хоолойн асуудал хамаарна гэж бичиж байгаа юм уу? Хэ хэ хэ, тийм том асуудлыг ийм хөгийн аргаар шийддэггүй юм даа. Хэн нэгэнд дургүй байж болох ч ийм өчүүхэн муулж инээд хүргээд яах нь вэ дээ.
avaa av.ene zorilgotoi hudlaa bulaatsaldsan bolj bgaad mongold tavih l sanaa sh de.mongolchuud maanagtaad manaih geed tavih biz.ayultai shuu de.kazakstand l tavina biz.
Хасаг гөлөг яагаад монголд дандаа дайсагнаад бнаа.Түүхгүй удам угсаагүй муу хасаг дээрэмчид төр улсаа мандуулна гэж байхгүй.Энэ муу өвгөн үхдэл болонгуут хасагууд замбараагаа алдана.Цаг хугацаа харуулнаа.