[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хумсаа хэрхэн эрүүл байлгах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Хумс өнгөө алдана гэдэг нь витамины дутагдалтай шууд холбоотой. Иймээс та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А, Е, С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөн бусад аргаар хумсаа эрүүл байлгах зөвлөгөөг хүргэж байна.

 

  • Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээ. Мөн 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэглэж болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

 

  • Хумсаа хатуу болгоход зориулсан өдөр тутмын тос бэлд. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад чангаанзны тос нэмнэ. Таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр сайн.

 

  • Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт зав цаг төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ хумсаа арчлахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно.

 

  • Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд нимбэгийн шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

 

  • Хумсны өөрчлөлтөө маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Учир нь хумсаар хүний бие организмын байдлыг тодорхойлж болдог. Хэрэв хумсан дээр цагаан толбо, босоо зураас гарч ирвэл уушги муудаж, эсвэл витамин дутагдаж байгаагийн илрэл юм.

 

  • Хэрэв хумс өвчилбөл эмчид үзүүлж, мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай.

 

  • Хумсны мөөгөнцөр эхлээд хөлөн дээр гардаг. Гэхдээ үүнийг хүмүүс бараг анзаардаггүй. Арьс хуурайшиж, холцорч, загатнаж, их хөлөрнө. Хэдэн сарын дараа хумсны толионы өнгө өөрчлөгдөж, булингартаж шарладаг. Хумс зузаарч, их эмзэг болж, яваандаа бутарна. Дараа нь гарт халдаж болзошгүй. Эхний шинж тэмдэг илэрмэгц эмчлүүлбэл эмчилгээ амархан авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top