Их Британийн ханхүү Харритай 2009 онд үерхэж байсан телевизийн хөтлөгч бүсгүй Кэролайн Флэк хэдхэн хоногийн өмнө амиа хорлосон байна. Түүнийг Лондон дахь гэрээс нь олсон аж. 40 настай Кэролайн Флэк сэтгэл гутралаас болж шаналж байжээ.
Хэд хэдэн кинонд тоглож, Британийн телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Хайрын арал”-ыг хөтлөн явуулж, “Ододтой бүжиглэе” шоунд ялж байсан алдартай бүсгүй найз залуугаа зодсон хэргээр шүүгдэхээсээ өмнөхөн сэтгэл гутралаа даалгүй амиа хорложээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд Кэролайн Флэк найз залуу Льюис Бертонтойгоо муудалцсан байна. Тэд согтуу байсан бөгөөд зодолдож, Кэролайн амиа егүүтгэнэ гээд байна гэх дуудлагыг найз залуу нь цагдаад өгчээ. Алдартай хөтлөгч бүсгүй найз залуугийнхаа толгой руу том дэнлүүгээр цохисон дуулианаас болж “ITV” телевиз Кэролайныг ажлаас нь халсан байна. Алдартай теле шоуны ажлаас халагдсан нь бүсгүйд хүнд цохилт болохын зэрэгцээ ирэх гуравдугаар сарын 4-нд болох шүүх хурал дээр түүний нүцгэн, согтуугаар муухай авирлаж байгаа бичлэгийг олонд үзүүлнэ гэхээс айсан Кэролайн амиа хорложээ.
Загвар өмсөгч найз залуу нь Кэролайныг хамгаалж, гомдолгүй гэж мэдэгдэн, түүнийг биеэ хянах чадваргүй болсон байсныг учирласан ч Хатан хааны прокурорын алба хэргийг хаахаас татгалзсан байна. “Radar Online”-д бичсэнээр бүсгүй амиа хорлохоосоо хэдхэн хоногийн өмнө хүмүүст хандсан пост бичжээ. Гэхдээ гэр бүлийнхэн нь түүнийг сэтгэлийн тэнхээгүй харагдах вий гэж болгоомжлон цахим хуудсандаа нийтлэхгүй байхыг ятгасан байна. Гэхдээ түүнийг нас барсны дараа Инстаграмд нийтэлжээ.
Хөтлөгч бүсгүй сүүлчийн захидалдаа өөрийгөө буруугүй гэдгээ илэрхийлээд “Энэ бол золгүй явдал байсан. Би гэр бүлийн хүчирхийлэгч биш. Миний ертөнц нуран уналаа. Баривчлагдсанаас хойших 24 цагийн дотор миний бүх ирээдүй хөл дор минь арчигдсан. Нэлээд эрт би сэтгэл санааны хямралд орж байсан явдал бий. Тэр шөнө болсон явдлын хариуцлагыг би үүрнэ. Бид маргасан...Зодоон...Цус…Хэн нэгэн сонинд худалдсан тэр зураг дээрх цус бол минийх. Олонд дэлгэх хэрэггүй зүйлүүд ч тухайн үед болсон. Би ажил, амьдрал, ярих чадвараа алдлаа. Би өдөр бүр нуугдаж, хэнтэй ч ярих хэрэггүй боллоо. Миний хийсэн зүйлээс болж гэр бүл минь зовж байгаад их харамсаж байна. Надаас болж найзууд маань нүүр хийх газаргүй болсонд ичиж байна. Карьераа эргүүлэн олж авах талаар бодохгүй байна. Өөрийн болон гэр бүлийн амьдралаа хэрхэн эргүүлж авах вэ гэж л бодож байна” хэмээн Кэролайн бичжээ.
Хөтлөгч бүсгүйг батлан даалтад гаргасан байсан ч найз залууг нь түүнтэй уулзахыг хориглосон байжээ. Льюис Валентины өдрөөр цахим хуудсаараа дамжуулан түүнд хайртайгаа илэрхийлж байв.
Сэтгэгдэл ( 7 )
Muuhai um be naiz zaluutai n uulzuulhhui bhdaa yahvdee hoorhi. Aldaagaa oilgoson baihad. Hoorhii doo
Muuhai um be naiz zaluutai n uulzuulhhui bhdaa yahvdee hoorhi. Aldaagaa oilgoson baihad. Hoorhii doo
Iim yumnaas bolj ooriigoo horlodog ni ch yu bilee ter baitugai hund ovchtei tahir dutuu yaduu humuus amidrahiin toloo huruu humsaa hugalsan humuus zondoo baina, ted nar yahav? Jargal dendene gedeg
Модон монгол хэлээ засаачээ!!!!!!!!!
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла
ямар сэтгэлийн тэнхээгүй юм бэ, алддаггүй хүн гэж хаа ч байхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байвал чамд найдвар байна гэсэн үг. Урдныхаасаа гашуун сургамж авч дахиж давтахгүй, ахин хөл дээрээ зогсож чадах нь амьдралын утга учир бишүү. Хайран сайхан эмэгтэй, хайран сайхан хосууд... Залуу нь хэдий ийм зүйл болсон ч сайн л байсан юм бишүү. \n
Хүний мууг үзэх гэж улайрсан хуулийнхан хүнийг үхтэл нь хямраасан хариуцлагаа үүрэх л хэрэгтэй бгаам даа