Донни Йен Ухань хотын эмч нарт сая доллар хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Хонконгийн жүжигчин Донни Йен коронавирусийн халдвартай тэмцэж буй Ухань хотын эмнэлгийн ажилтнуудад нэг сая хонконг доллар (180 мянган ам.доллар) хандивлажээ.

Өдгөө 56 настай жүжигчин, тулааны мастер Донни Weibo дээр 28 секундийн бичлэг тавьж, халдварт өвчний голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад талархал дэвшүүлсэн байна. Мөн Хятад улс COVID-19 вирусийг удахгүй ялан дийлж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top