Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж, аж ахуй нэгжийг залилах гэсэн оролдлого гарсан байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөн, үнэмлэх үзүүлж, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд залилан хийхийг оролджээ. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргаж, дээрх асуудлыг харьяалах цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон байна.
Энэ талаар НМХГ “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг бид харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх , зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлахыг анхааруулж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tanidag hun n medeelel ugnu uu, er n iim ued gemt hereg hiij bga humuusig bur hund yal uguh heregtei