NBA: Рүди Гобер коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн талбайд өнөөдөр өглөө /2020.03.12 /зургаан тоглолт болох байсан ч эдгээр тоглолтын нэг болох "Юта Жазз", "Оклохама Сити Тандер" багуудын тоглолт цуцлагдав. 

Учир нь "Юта Жазз" багийн легионер, төвийн тоглогч, Франц улсын тамирчин Рүди Гоберт коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн байна. 

Шуурхай арга хэмжээ авч, түүнээс шинжилгээ авахад Ковид-19 халдвар авсан болох нь тогтоогджээ.

Гобер багийнхан болон бусад тамирчдад халдвар тараасан байж магадгүй гэж үзэж байгаа тул NBA бүх тоглогчдоо шинжилгээнд хамруулахаа мэдэгдлээ. 

Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Үндэсний сагсан бөмбөгийн лигийн улирлын бүх тоглолтуудыг түр хугацаанд зогсоох шийдвэрийг дөнгөж сая гаргаад байна. Ирэх тавдугаар сараас шууд плей офф-ыг үзэгчгүй эхлүүлж магадгүй байна. 

2019-2020 оны улирлын тоглолтууд дуусахад дунджаар 20 тоглолт үлдээд байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top