Руди Гобероос гарын үсгийг нь авсан хүүд коронавирус халджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Монголын цагаар өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон Юта/Бостон багуудын тоглолтын үеэр Руди Гобероос гарын үсгийг нь авсан хүүд коронавирус халдсан тухай "NBC Sports" суваг мэдээллээ.

Халдвар авсан хүү Рөүд-Айленд мужийн харьяат хоёрдугаар ангийн сурагч байжээ.

Одоогоор хүүгийн биеийн байдал тогтвортой ч халуун нь 38 хэмээс буурахгүй байгаа аж. Өөр ямар нэгэн зовиур байхгүй гэдгийг Рөүд-Айленд мужийн Эрүүл мэндийн хэлтсээс мэдээллээ.

Хүүтэй хамт нэг ангид сурдаг хүүхдүүд болон гэр бүлийг нь халдвар авсан байх эрсдэлтэй гэж үзэн, тусгаарлаж, эмчийн хяналтад оруулжээ.

Эх сурвалж: NBC Sports

Top