NBA: “Юта Жазз”-ын гурав дахь тоглогчоос коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-н “Юта Жазз” багийн тоглогч Донован Мичеллийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогдлоо. 

Ингэснээр тэр халдвартай нь тогтоогдсон гурав дахь тоглогч болж байна. 

Өнөөдөр өглөө эхлээд "Юта Жазз" багийн легионер, төвийн тоглогч, Франц улсын тамирчин Рүди Гобер коронавирусээр халдварласан нь тогтоогдсон юм. Үүний дараа “Юта Жазз”-ийн хамгаалан тоглогч Эммануэль Мудиайгаас коронавирус илэрсэн ба тэр Рүди Гобертой ойр байж, хамт бэлтгэлд оролцсон нь тогтоогдож, шинжилгээнд хамрагдахад хариу эерэг гарсан.

Донован Митчел коронавирусээр халдварласан нь тогтоогдсон Рүди Гобер болон Эммануэль Мудиай хоёртой хамт бэлтгэл хийж, хувцас солих өрөөнд зэрэгцээ суудаг байжээ. 

Эдгээр гурван тамирчнаас гадна “Юта Жазз”-ын өөр бусад дөрвөн тоглогчоос адил шинж тэмдэг илрээд байна. Тэдний шинжилгээний хариу хараахан гараагүй. 

Донован Мичелл одоогоор ханиалгах шинж тэмдэгтэй, биеийн халуун хэвийн байгаа аж. Тэрбээр 2017 оны драфтын 13 дахь сонголтоор "Юта Жазз" багт сонгогдож байсан. Өнгөрсөн улиралд 23.8 оноо дунджилж авсан. 


"Юта Жазз" багийн тоглогч Рүди Гобер болон Эммануэль Мудиай нараас коронавирус илэрсний дараа NBA-н удирдлагууд нийт таван багийн бүх тамирчныг тусгаарлахаар шийдвэрлэсэн.

Учир нь сүүлийн 10 хоногийн хугацаанд "Юта Жазз" багтай таарч тоглосон тамирчид ч эрсдэлд орж байгаа тул ийм шийдвэр гаргасан юм. Ингэснээр "Кливленд Кавальерс", "Нью-Йорк Никс", "Бостон Селтикс", "Детройт Пистонс", "Торонто Репторс" багийн тоглогчид тусгаарлагдахаар болжээ.

Түүнчлэн NBA-д бүртгэлтэй бүх багийн тамирчин, арын алба, удирдлагуудаас коронавирусний шинжилгээ авч байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top