Даатгалын хураамжийн орлого 2019 онд 196.6 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 65.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос даатгалын хураамжийн орлого 19.6 тэрбум төгрөг буюу 11.1 хувь, даатгалын нөхөн төлбөр 7.8 тэрбум төгрөг буюу 13.5 хувиар өсжээ.
Даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 19.6 тэрбум төгрөгөөр өсөхөд:
Даатгалын хураамжийн нийт орлогын 16.4 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, 22.0 хувийг хөрөнгийн даатгал, 17.7 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 18.6 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна.
Барилга угсралтын даатгалын нөхөн төлбөр 8.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 8.9 тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 4.4 тэрбум төгрөгөөр, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь Даатгалын нөхөн төлбөр өмнөх оноос 7.8 тэрбум төгрөгөөр өсөхөд нөлөөлжээ.
Даатгуулагчид 2019 оны эцэст 930,9 мянга болж, өмнөх оноос 325.9 мянган иргэнээр буурчээ. Даатгуулагчдын 80.7 хувь нь иргэн, 19.3 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.
Сэтгэгдэл ( 0 )