Apple Хятадаас бусад бүх улс дахь дэлгүүрээ хаалаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

АНУ-ын “Apple” компани Хятад улсаас бусад бүх оронд буй дэлгүүрүүдээ энэ сарын 27-ныг хүртэл хоёр долоо хоногоор хаах боллоо гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгджээ.

Гэхдээ тус компанийн цахим дэлгүүрүүд нээлттэй ажиллах юм байна. Компанийн ажилтнууд боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллах бөгөөд ажлын байранд зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнууд компанийн зүгээс өгсөн заавар, зөвлөгөөг хатуу дагаж, аль болох бие биенээсээ зай барих ёстой аж.

Хятад улсад коронавирусний халдварын тархалт эрчимтэй буурсны дараа тус компани Хятад улс дахь бүх дэлгүүрээ нээсэн байна.

Технологийн “Apple” компанийн уламжлалт ёсоор жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн дэлхийн бага хурлыг энэ жил анх удаа цахим хэлбэрээр буюу цоо шинэ арга хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна.

Тим Күүкийн мэдээлснээр, тус компани шинэ төрлийн коронаврусний цар тахалтай тэмцэхэд зориулж 15 сая ам.доллар хандивлахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top