“Компаниуд сул зогсолтын үед цалингийн 60 хувийг олгох ёстой”

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос өнөөдөр /2020.3.20/ төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд зориулан уриалга гаргаж, цалингийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭХ-ноос хоёр асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлаж байна. Нэгдүгээрт “Ковид-19” буюу коронавирус халдварын үед аж ахуй нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг тавина. Хоёрдугаарт, УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө улс төрийн намуудад МҮЭХ нь нийт иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс авсан санал, Нийгмийн захиалагт баримт бичгийг гардуулдаг уламжлалтай. Хөл хорио тогтоосон энэ үед намуудад биечлэн гардуулах боломжгүй учраас ирэх даваа гарагт хүргүүлнэ.

Коронавирус халдварын үед аж ахуй нэгж, компаниудын үйл ажиллагаа хүндэрч, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байна. Иймд түнш байгууллагуудад хандаж, уриалга, шаардлагыг хүргүүлж байна. Тухайлбал, компаниуд эдийн засгийн хүндрэл бий болж ажилгүйдэл бий болж байна. Аль болох албан хаагчдаа битгий чөлөөлөөрэй гэдгийг уриалж байгаа. Компаниуд сул зогсолт хийсэн нөхцөлд ажилчдадаа цалингийнх нь 60 хувийг олгох ёстой.

Аж ахуй нэгжүүдийг төр дэмжих шаардлагатай байна. Вирусний тархалт маш тодорхойгүй байна. Магадгүй зургаа, долоодугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай. Ганц Засгийн газар гэлтгүй бүх аж ахуй нэгжүүд, төр захиргааны байгууллагууд эдийн засгийг даван туулах төлөвлөгөө боловсруулах ёстой. Чанаргүй зээл гэхэд 12 хувь болсон байна” гэлээ.

МҮЭХ-ноос мөн төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд хуулийн хүрээнд харилцан бие биеэ дэмжин ажиллах, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ цалин олговрыг тасалдуулахгүй байх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улсын хэмжээнд эрсдэлийн сан байгуулах, Ковид-19 вирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор 0-12 насны хүүхэдтэй ажилчин, албан хаагчдыг хорио цээрийн дэглэм дуустал богиносгосон цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг уриалсан юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Баярсайхан(103.242.47.6) 2020 оны 03 сарын 23

Аж ахуй эрхлэгчид харж байгаа гэдэгт итгэе. Одоо бидний хамтын ажиллагаа юу юунаас чухал эрсдэлийг яаж бага зардлаар тооцож гарах вэ? бизнес эрхлэгч ажил олгогчдын зовлонг ойлгож байгаа энэ үед хамгаас илүү итгэлцэл, тэнцвэртэй байх

0  |  0
н(202.179.31.48) 2020 оны 03 сарын 21

чадал хүрдэг бол олгомоор л байна.

0  |  0
G(103.14.38.10) 2020 оны 03 сарын 20

Uil ajillagaa ni zogsson ,ulaan mungugui kompani ajilchdiinhaa tsalingiin 60% -g yaj uguh talaar zuvluguu ugnu uu.?

0  |  0
Top