САЙН МЭДЭЭ: Албан байгууллагууд ажлын цагаа богиносгож байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хандан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тодорхой зохицуулалт, арга хэмжээ авч ажиллах уриалга гаргасан байна.

Дээрх уриалгыг Төрийн банк, Хаан банк, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Монголын алт компани /МАК/ зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин ажиллахаар болжээ.

Мөн аймаг, орон нутгийн хэмжээнд 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч эхчүүд, өрх толгойлсон аавын ажлын цагийг 09-16 цаг буюу ажлын 6 цаг байх арга хэмжээг авч ажиллаж байна.

Түүнчлэн 0-5 насны хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчийн магадлагаагаар ажлын 5 хоногийн цалинтай чөлөө өгч байгаа. МҮЭ-ийн холбооны аймаг, салбар, нийслэлийн гишүүн байгууллагуудаас 2020.02.17-ны өдрийн байдлаар:

Байгууллага

Тайлбар

  1.  

Баянхонгор аймаг

Наранмандал ХХК 2020.02.10-04.01 өдрийг хүртэл бүх ажилтнууддаа цалинтай чөлөө өгсөн.

  1.  

Говьсүмбэр аймаг

Аймгийн Цагдаагийн хэлтэс, ЗДТГ богиносгосон цагаар ажиллаж байна.

  1.  

Завхан аймаг

Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Анхан шатны хороодоос ажилтнууддаа амны хаалт, аарц өгч байна.

  1.  

Дорноговь аймаг

Төрийн болон тусгай албаныхан /цагдаа, онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагууд/ ажлын 8 цаг, МЦХ ХХК, МХС ХК оффисын ажилтнуудаа 2020.03.02-ныг хүртэл ээлжээр амрааж байгаа, ХХҮГ 0-5 насны хүүхэдтэй ажилтнууддаа ажлын 6 хоногийн цалинтай чөлөө өгч ээлжээр амрааж байна. Музей, Номын сан, БТСГ 09-16 цаг, Чандмань-Илч ХХК 2020.03-02 өдрийг хүртэл бага насны хүүхэдтэй ажилтнуудаа амрааж байгаа.

  1.  

Төв аймаг

Нэгдсэн эмнэлэг, банкууд, Тамгын газар 0-5 насны хүүхэдтэй ажилтнууддаа ажлын 5 хоногийн цалинтай чөлөө өгч байна.

  1.  

Сүхбаатар аймаг

Төрийн байгууллагууд 09-16 цагийн хооронд ажиллаж байна. Жаахан шарга театр 2020.02.10-21-нийг дуустал ажлын өдрүүдэд 10-14 цаг хүртэл, 2020.02.24-28-ныг дуустал нийт ажилтнууд амарна.

  1.  

Авто замын салбар

Улирлын чанартай амардаг.

  1.  

Ажилтан албан хаагчид

Урлаг соёлын ажилтнууд амарч байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2020.02.17-03.02-ныг хүртэл ердийн цагийн хуваариар ажиллаж байгаа нийт ажилтнуудын ажлын цагийг 09-16 цаг болгосон.

  1.  

БШУ-ны салбар

Амарч байгаа

  1.  

Барилгын салбар

Улирлын чанартай амардаг.

  1.  

Тээвэр холбоо газрын тосны салбар

Петровис ХХК-ийн оффисийн ажилтнууд ажлын 7 цагаар, МХС ХХК 0-5 насны хүүхэдтэй ажилтнуудаа ажлын богиносгосон цагаар буюу 09-16 цагийн хооронд ажиллуулж байна.

МҮЭХ-ноос гаргасан 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудыг ажлын богиносгосон цагаар ажиллуулах уриалгыг салбар, нийслэл, аймгийн ҮЭ-ийн холбоодын зүгээс дэмжиж ажиллаж байгаа бөгөөд анхан шатны байгууллагууд руу  дээрх чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top