Олон улсын Greenpeace байгууллагаас ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаарын тэргүүдэд хандан иргэд өнжмөл шар өвсийг ямар ч хяналтгүй, дүрэм журам сахилгүй шатааж байгаа явдалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Хэрэв өнжмөл өвсийг ингэж шатаасаар байх юм бол ойн түймэр ихээр гарах болно гэж анхааруулсан байна.
Мөн Greenpeace “2020 он гарсаар хэд хэдэн тойм түймэр гараад байна. Сибирийн ихэнх нутагд цас бага орсон. Хавар эрт ирлээ. Хөрсөн дэх чийгшлийн хэмжээ маш бага байна. Энэ жилийн ихэнх ой хээрийн түймэр өнжмөл өвс шатааснаас үүдэлтэй. Тайга шатаж, хот тосгон түймрийн утаанд бүрхэгдэж байгаа тул өнжмөл өвс шатаахыг бүрэн хориглохыг шаардаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
onjmol shar ovs gej yu bicheed bgaan be xagd ovs gej bicheech\n