Японы сүмо бөхийн холбооноос дэвжээ эзэмшдэг ояката нарт коронавирусний халдварын үед хэрхэн бэлтгэл хийх талаар анхааруулга гаргалаа.
Сүмо бөхчүүд бэлтгэл дээр эхлээд хөл дэвсэх зэрэг үндсэн дасгалуудаа хийгээд дараа нь барилдааны бэлтгэл хийж, сүүлд нь цолтой бөхчүүдийн цээжийг мөргөн түрэх дасгал хийдэг.
Харин сүмогийн холбооноос барилдааны болон мөргөлдөх бэлтгэл нь бөхчүүд нэг нэгнийхээ биед хүрдэг дасгал тул халдвар авахаас сэргийлэн, хийхгүй байхыг анхааруулсан байна. Мөн бөхчүүдийг өөр дэвжээнд очиж, бэлтгэл хийхийг хоригложээ.
Халдвартай бөхийн дэвжээ энэ сарын 22 хүртэл ямар ч бэлтгэл хийхгүй.
Сэтгэгдэл ( 0 )