Бөхчүүдийн халууныг өдөр бүр хэмжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Доод зиндааны нэгэн сүмо бөхөөс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Сүмо бөхийн холбооноос олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Юуны өмнө бөхчүүдийг барилдааны болон мөргөлдөх бэлтгэл хийхийг хориглосон. Учир нь энэ үед бөхчүүд нэг нэгнийхээ биед хүрдэг тул халдвар авах эрсдэлтэй гэж үзжээ.

Мөн бөх, ояката болон холбооны бүх ажилтанд дөрвөн зүйлийг үүрэг болгон өгсөн байна.

Үүнд:
 

  1. Өглөө босоод биеийн халуунаа хэмжих
  2. Ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах
  3. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ шалгах
  4. Цуцаж, ядрах шинж тэмдэг байгаа эсэхийг байнга шалгаж байхаар болжээ.

Халдвар авсан бөхийн хувьд биеийн байдал хүндрэлгүй, хэвийн байгаа гэнэ. Тус бөхийн дэвжээнээс халдварын шинж тэмдэг илэрсэн өөр хүн гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top