Маргаашнаас эхэлж маск зүүгээгүй иргэдэд ХАРИУЦЛАГА ТООЦНО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шйдвэрийн талаар Хотын дарга С.Амарсайхан дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Тэд дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хорооны цагдаагийн үүргийг давхар биелүүлнэ. Тэд амны хааль зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. Нөгөө талаараа хороо, дүүргийн нутаг дэвсгэр болон оршин суугчийнхаа нөхцөл байдлыг мэддэг давуу талтай гэж ийм шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Гуравдугаарт, орон нутгаас замын хөдөлгөөнийг хаах санал ирж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Одоохондоо хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзсэн" гэв. 

БИЧЛЭГ ҮЗЭХ

 


 

ТАНИЛЦ: Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 
 

  • Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.
     
  • Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
     
  • Теле хичээлийг зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулна. 
     
  • Сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. 
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулна. 
     
  • Их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8, 9-ний өдөр цахимаар явуулна.
     
  • Есдүгээр анги төгсөж байгаа сурагчдыг улаан шугамаар хасахгүй.
     
  • Эрээн, Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын 50 иргэнийг авчирна. 
     
  • Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно. 
     
  • Онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. 
Top