ЭМЯ: "Сонгдо" эмнэлгийн хоёр өвчтөний хариу эерэг гарсан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.04.14/ илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн эмч нарын Шуурхай баг тус эмнэлэг дээр ирж ажиллан, тухайн иргэдээс шинжилгээ авчээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ албан ёсоор мэдээлэл хийлээ.

Албаны эх сурвалжууд "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс КОВИД 19-ийн хурдавчилсан тестээр шинжилгээ авахад хариу ЭЕРЭГ гарсан" гэдгийг мэдээллээ. 

Одоогоор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үйл ажиллагааг түр хааж, ажилтан, хэвтэн эмчлүүлэгчдийг өрөөнд нь тусгаарлаад байна.  

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top