Б.Болдсайхан: Өвөл ханиад нь хүндэрсэн бол шинжилгээ өгөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан тус эмнэлгийн өвчтөнүүдээс коронавирусний шинжилгээ авч, түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан цаг үеийн мэдээлэл хийлээ. Хэдийгээр түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч өнгөрсөн шөнө лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр тус эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр өвчтөн коронавирусний халдвар аваагүй болох нь тогтоогдсон сайн мэдээг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.


Б.БОЛДСАЙХАН

-Өчигдөр түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарч, олон нийтийг цочролд оруулсан бол уучлалт хүсье. Манай эмнэлэгт эмчлүүлж байсан 88 настай, хавдрын IV зэрэгтэй, химийн эмчилгээ 6-7 удаа хийлгэсэн өвчтөн маань гурав дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байгаа, дархлаа нь их дарангуйлагдсан өвчтөн. Хүүхэд нь ОХУ-д явж байгаад ирсэн гэх түүхтэй. Дээрээс уушги нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол.

Мөн оношлуураар эерэг хариутай гарсан нөгөө өвчтөний тухайд ижил оноштой.  Арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул коронавирус байгаа эсэхийг шалгах ч ёстой.  

"Сонгдо" эмнэлэг өөрийнхөө эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдээ хамгаалах хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тэр вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Уг оношлуур нь тэр хүний биед халдвар орж, дархлааны системд нь эсрэг биетийг бий болгоод цусанд нь явж байна уу гэдгийг үздэг. Энэ дэлхий дээр 100 хувь оношилдог юм гэж хаана ч байхгүй.

Энэ оношлуур бол өвөрмөц оношлуур. Хятадад шинээр гарсан тестийг "МедИмпекс" компани оруулж ирсэн. Бид ЭМЯ-нд түүнээс мөн өгсөн. Ямар ч оношилгоотой адилхан алдаа гаргах магадлалтай. 2020 оны нэгдүгээр сараас АНУ-ын Шинжлэх ухааны сэтгүүлд судалгаа нь илтгэгдэж гарсан оношлуур.

"Сонгдо" эмнэлгийн зүгээс эхлээд тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд хариу сөрөг гарсан. Харин өчигдөр хоёр хүн эерэг хариутай гарсан. Энэ тохиолдолд бусад хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчдээ хамгаалах ёстой учраас хөл хорионд оруулж, ХӨСҮТ-д албан ёсоор мэдэгдсэн. Мөн Улсын онцгой комисст давхар мэдээлэл өгсөн. Бидний зүгээс оношлуур үйлдвэрлэсэн компани руу холбогдсон. Тэд "Түргэвчилсэн оношлуур 95 хувийн магадлалтай, хэрвээ хариу эерэг гарсан бол өмнө нь Ковид-19 вирусээр өвчлөөд эдгэсэн байж болно" гэсэн хариуг өгсөн. 

ХӨСҮТ-өөс эмч, ажилтнууд ирж, хөл хорионд орсон өвчтөнөөс PCR-ын шинжилгээг авсан. Эмнэлгийн зүгээс тусгаарлалтад орсон 345 хүнийг хэрэгцээт зүйлсээр хангаж, ажиллалаа.

Ингээд өнгөрсөн шөнийн 02:00 цаг орчмын үед ХӨСҮТ-өөс PCR шинжилгээний хариу сөрөг гэсэн хариу ирүүлсэн. Бидний зүгээс шаардлагатай гэж үзсэн 40-өөд хэвтэн эмчлүүлэгчдээ тандалт хийсэн. Өчигдөр эерэг гэсэн хариуг олон нийтэд хүргэсэндээ нэг талаас манай эмнэлэг уучлалт гуйж байна. Нөгөө талаас бидний хийх ёстой ажил юм шүү гэдгийг сануулъя. 

"Сонгдо" эмнэлэгт халдвартай хүн байхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 

Өнгөрсөн шөнө коронавирусний нөхцөл байдалтай холбоотой Сайдын тушаал гарсан байна. Түүгээр шинжилгээний хариу бүрэн төгс буюу 100 хувь батлагдаагүй бол өвчтөнд хэлэхгүй байхаар журамлажээ.

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд маш сайн ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

Гэхдээ бид тайвширч болохгүй. Өнөөдрийн байдлаар халдвартай нь батлагдсан 30 иргэн байгаа ч энэ бол зөвхөн 3000 хүнд хийсэн шинжилгээний хариу.

Манай улс нийт гурван сая гаруй хүн амтай гээд тооцвол эрсдэл одоо ч байгаа. Тиймээс иргэд өнгөрсөн өвөл хүндээр ханиад хүрч, хатгаа туссан бол түргэвчилсэн оношлуураар шинжлүүлэхэд буруудахгүй. 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 04 сарын 16

Manaid antibiotekiig harin tsagaa olj ogood bgaa ucnraas neg ih hundrelgui dawan tuulaad bh shig bna

0  |  0
Stop(98.253.30.34) 2020 оны 04 сарын 16

Ene estoi emch hunii ethic gui iym yariad bhiin irgediig uimuulsen. Mongo l nudend n haragdana ene huviin emnleguuded. Yag bodit baildal huviin emnelegt ovchton n hundreed bie n muudval shuud 103 duudaad l ogdog biz dee. Iim emneleguudeer eren yahiin manaihan bodoh l heretei.

0  |  0
Bodsaikhand(66.181.178.188) 2020 оны 04 сарын 15

Болдсайхан ийм үед мөнгө хөөхдөө хүнлэг бай л даа. Уушгандаа өвчтэй байсныг нь мэдээгүй юм уу? Дүр үзүүлээд л гоё яриад л байдаг. Хоёр удаа нийгмийг бүхэлд нь үймүүлж байна шүү дэн.

0  |  0
Микробиологич(64.119.22.99) 2020 оны 04 сарын 15

Энэ их юм мэддэг царайтай үнэн хэрэгтэй тун нимгэн мулгуу Болдсайхан одоо л өөрийгөө рекламдах Цаг гэж бодсон юм байлгүй. Монголд Коронавирусын дотоодын дэгдэлт байхгүй гэдгийг л үгүйсгэх гэж л үзээд байгаа хүн шүү дээ новш

0  |  0
монгол(103.9.90.130) 2020 оны 04 сарын 15

Эцсийн хариу гараагүй байхад Болдсайхан та попорч ард иргэдийн тайван байдал алдагдуучихаад өөрийгөө өмөөрөөд олон юм бүү ярь. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр тэнэгтээд нэг л их мэддэг хүн

0  |  1
монгол(103.9.90.130) 2020 оны 04 сарын 15

Эцсийн хариу гараагүй байхад Болдсайхан та попорч ард иргэдийн тайван байдал алдагдуучихаад өөрийгөө өмөөрөөд олон юм бүү ярь. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр тэнэгтээд нэг л их мэддэг хүн

0  |  0
Зөв үйлдэл(202.126.89.125) 2020 оны 04 сарын 16

Шинжилгээний хариуг хараад яаралтай арга хэмжээг авсан зав арга хэмжээ шүү дээ. Бидэнд эрсдэл байгаа шүү дээ. Тайвшрах болоогүй. Бусад хувийн эмнэлгүүд ч бас өөрсдийн өвчтанөө сайн анхаарах хэрэгтэй

1  |  0
зочин (202.55.191.194) 2020 оны 04 сарын 16

сонор сэрэмжтэй бай гэсэн үг энэ бол буруу зүйл биш,

1  |  0
арай үгүй байгаа(103.26.194.251) 2020 оны 04 сарын 16

Болдсайхан эмчийн хэлснээр 12-01 сард маш олон хүн олон хоног халуурч ханиад ирээд гайгүй болсон.Би ч 3 өдөр халуурч хоолой өвдөөд гайгүй болсон шүү.Зүв зүгээр ажлаа хийж халуурсан манай өрхийн эмч хоолой өвддөг ийм томуу байгаа гж байсан эм уугаад зүгээр болсон доо.

1  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 04 сарын 15

танай эмнэлэгийн эмчилгээний төлбөр дээр хяналтыг яагаад тавихгүй байнаа,хувийн эмнэлэг гээд аманд орсон тоогоо хэлээд аваад байх уу эмчээ

0  |  0
Zol(202.9.40.189) 2020 оны 04 сарын 15

Heleh ni zuv shdee sain ch Bai muu ch Bai medeeg.tegehgui nuuh um bol ternees ch iluu ayultai shdee.er ni neeren uvduud edgesen baihiig uguisgehgui shdee.tiim bolohoor sonor seremjee haana haanaa aldaj bolohguig sanuulsan sain um bolloo.

0  |  0
zochin(202.131.245.220) 2020 оны 04 сарын 15

tsotsrol bish bvr sonor sergemje deeshlvvleh shaardlagataig medrvvlseen\n

0  |  0
Дарь(192.82.75.39) 2020 оны 04 сарын 16

Буруу зүйл хийгээгүй. Зөв хандлага. хаана хаанаа сэрэмжтэй байх нь зөв.

3  |  1
Top