“Гүнпан Жамзэ Лин” буяны байгууллага 10 сая төгрөгийн ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15


Өнөөдөр /2020.04.15/ Найчин Чойжин Түвдэн Готов ламтаны санаачлагаар “Гүнпан Жамзэ Лин” буяны байгууллага Улсын Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандивыг тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч П.Ганбат тэргүүтэй номын шавь нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгч, Найчин Чойжин Түвдэн Готов багшийн үгийг уламжиллаа.

Тэрбээр “Хүн бүр зөв бодолтой, нэгэн сэтгэлтэй байх нь нийтийн буян хурааж сайн сайхныг дагуулж байдаг. Монголчууд бүгдээр Ковид-19 халдварын эсрэг үйл ажиллагаанд хандив өргөж, сэтгэл нэгтэй байгаа нь эргээд эерэг, сайн сайхан бүхнийг урин дуудаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж бусдын эрүүл мэнд, амь насыг аварч байгаа та бүхэнд гүн талархал дэвшүүлье. Та бүхний үйлс бол нийгмийн өндөр хариуцлага, бусдын төлөө зориулж буй сайхан сэтгэл, хайр энэрэл, нигүүлслийн тод жишээ юм” гэсэн байна хэмээн Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.63.23.26) 2020 оны 04 сарын 16

Баярлалаа

0  |  0
Зочин(176.63.23.26) 2020 оны 04 сарын 16

Баярлалаа

0  |  0
Top