Хогийн цэгээс МАСК түүн худалдан борлуулдаг байж болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Ковид-19 цар тахал дэгдэхтэй зэрэгцэн үнэ ханш нь олон дахин нугарсан амны хаалт буюу маскны эрэлт өнөөдөр ч өндөр хэвээр байна.

Энгийн үед 90-150 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан маск лангуун дээр ховордсоор материал болон чанараасаа хамаараад 1000-10,000 төгрөгийн ханштай бараа болсон. Иргэд эрүүл мэнддээ анхаарч, цөөн хэдэн үйлдвэрлэгч зах зээлийн эрэлтдээ дулдуйдан үнээ өсгөснөөр барагтай л бол борлогддоггүй маск ийн нугардаг бизнес болж хувираад байгаа. Эмийн сангаас олдоггүй хэрнэ зах худалдааны төвөөс авахуулаад, гудамж талбай, автобусны буудлуудаар гар хийцийн болон гарал үүсэл нь тодорхойгүй маск худалдаалагдаж байна. Маск нэг ёсондоо хоолноос дутахааргүй хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Гаднын зарим оронд төр нь зах зээл дээрх бүх маскийг татан авч нөөц бүрдүүлсэн мэдээлэл байна. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэг удаагийн маскийг хоёр цагаас дээш зүүхийг хориглож байгаа бол N95 буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалах маск 12 цагийг даах боломжтой аж. Нэг удаагийн зориулалттай маскаар тооцвол, хүн өдөрт дөрвөн маскийг хаягдал болгож байна гэсэн үг. 

Ийм эрэлттэй барааг борлуулах сонирхол нэмэгдэхийн хэрээр саар зүйлс ч гарах болсныг дуулгах гэсэн юм. Иргэдийн мэдээллээр Цагаандаваа, Улаанчулуутаас эхлүүлээд орон сууцны хорооллын дундах хогийн цэгээс хаягдал маск түүх нь олширсон байна. Өдрийнхөө амьжиргааг шил лааз тэргүүтэй хоёрдогч түүхий эд цуглуулан залгуулдаг иргэд энэ ажлыг хийх болсон бөгөөд тэднээс олон ширхгээр нь худалдаж авдаг хэсэг бүлэг хүн бий болжээ. Хогийн цэгээс  хоёрдогч түүхий эд түүдэг нэгний хэлснээр, худалдан авагчид нь хаягдал маскийг цэвэрлэн, өнгө зүс оруулсны дараа уутлан борлуулдаг байх магадлалтай аж. Энэ үйл явдал төр засгаас өндөр үнээр ч хамаагүй маск худалдан авч зүүхийг шахаж буй энэ үед ил задгай, гудамж талбайгаас гарал үүсэл нь баталгаагүй маск худалдан авахдаа анхаарахыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.240) 2020 оны 04 сарын 17

Zavaarsiimbee avahguiii

0  |  0
luuya(202.9.46.156) 2020 оны 04 сарын 16

hereglesen maskaa haichlaad haya

0  |  0
Иргэн (202.179.26.2) 2020 оны 04 сарын 16

Хятдаас ёстой оруулж болохгүй ! Цаадуул чинь нулимаад явуулж байна гэсэн шүү !

2  |  0
Зочин(62.15.159.81) 2020 оны 04 сарын 16

Пааа яанаа энд тэндээс авч бхгүй нь бна ш тэй яаж ийж бгаад өөрсдөө хийж зүүсэн нь хамаагүй цэвэрхэн бна ш тэй

1  |  0
zochib(95.56.50.160) 2020 оны 04 сарын 16

Odoo zagt mah ulaan, mongo zagaan dainii hajuugaar dajin gegcheer yum bolj bainadaa.Neg udaagiin maskaa heregleed hayh tohoild dahin ashiglagdahaas seremjlvvlj urj, ustgah heregtei!

0  |  0
Zochin(66.181.161.30) 2020 оны 04 сарын 16

Ymar buzartai amitad we hvn munvv hergelsen maska bvtneer ni hayj bolohgvine mungu oloh gej uwchnuur beznes hiichih yma buzartai hvmvvs

0  |  0
1(202.21.102.226) 2020 оны 04 сарын 16

Xumuusee hereglesen maskaa butneer ni bitgii xayaraai Xaichlaad l xayahad bolno shuu

3  |  0
Mgl(192.82.72.124) 2020 оны 04 сарын 16

This is why human are the worst creature on this Earth. We truly are the Cancer on this the planet. Maybe people should die since they always hate each other. We dont deserve this Earth.

0  |  0
zochin(66.181.185.167) 2020 оны 04 сарын 16

Muu buhniig sanaj seddeg yamar buzartai huurnuud ve? Yaltai yum be? Hereglesen maskaa urj tasdaj hayatsgaaya!

2  |  0
Irgen(202.126.89.205) 2020 оны 04 сарын 16

Yamar buzar yum be. Humuusee maskaa hayahdaa hed nugalj bgaad goloor n haichlaad hayj baiyaa. Ter maskiig n ta ch zuuj bolzoshgui um bn shuu

0  |  0
Irgen(202.126.89.205) 2020 оны 04 сарын 16

Yamar buzar yum be. Humuusee maskaa hayahdaa hed nugalj bgaad goloor n haichlaad hayj baiyaa. Ter maskiig n ta ch zuuj bolzoshgui um bn shuu

0  |  0
Irgen(202.126.89.205) 2020 оны 04 сарын 16

Yamar buzar yum be. Humuusee maskaa hayahdaa hed nugalj bgaad goloor n haichlaad hayj baiyaa. Ter maskiig n ta ch zuuj bolzoshgui um bn shuu

0  |  0
Irgen(202.126.89.205) 2020 оны 04 сарын 16

Yamar buzar yum be. Humuusee maskaa hayahdaa hed nugalj bgaad goloor n haichlaad hayj baiyaa. Ter maskiig n ta ch zuuj bolzoshgui um bn shuu

0  |  0
2(202.131.243.190) 2020 оны 04 сарын 16

bi neg udaagiin maskiig 3 honog ntr zuugeed bga sh de pizda zuw u buruu yu medku pizda

1  |  1
zochin(202.21.108.52) 2020 оны 04 сарын 17

humuus hayahdaa sain bazaj booj urj haydiimuu yaadiin hetsuun be

3  |  0
Top