ЭМЯ: ОХУ-д бага насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2020.04.16/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн  213 улс оронд нийт  2 сая гаруй хүн халдвар авсан байдалтай байна. Хагас сая хүн эдгэрч, 136 980 хүн нас баржээ.

АНУ, Итали, Герман, Франц зэрэг улс орнууд коронавирусний тархалт голомтлон нэмэгдсэн хэвээрээ байна.

БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 34 шинэ тохиолдол бүртгэгдсэний 30 нь ОХУ-д зорчоод ирсэн хүмүүс байгаа аж.

ОХУ-д коронавирусний халдвар эрчтэй тархаж, сүүлийн 28 нас баралт бүртгэгджээ.  Тус улсын Алтайн мужаас бусад бүх мужид халдвар бүртгэгдсэн бөгөөд өвчлөгсдийн дийлэнх нь  18-45 насны залуу хүмүүс байна. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж эхэлсэн аж. Уг вирусээр өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь балархай буюу өвчний ямар нэг шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилжээ. Өвчний хоёр дахь долоо хоногоос шинж тэмдэг илэрч, уушигны хатгаа болж, хүндрэх хэлбэртэй байгаа юм байна. Бага насны хүүхэд өвчлөх тохиолдлууд нэмэгдэж байгааг тус улсын албаны хүн мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top