БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 58 иргэнээ татан авах үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу өчигдөр 17:30-21:00 цагийн хооронд зохион байгуулснаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
"Дэлгэрэхтех" ААН-ийн гурван автобусаар иргэдийг тээвэрлэсэн бөгөөд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжжээ. Мөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу иргэд, ажиллах хүч, тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийн ажилласан байна.
Иргэдийг Замын-Үүд сумын "Амар стар" буудалд тусгаарлажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын эрсдэлт үед өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй Төрийн албан хаагчид болон сайн дураараа тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт автотээвэрчдэдээ салбарын яамнаас талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөөгөөд бай зөөгөөд бай дүшртэл нь зөө