АНУ-ын “Кodak” компани “Дэлхийн 27 гайхамшиг” сэдэвт эвлүүлдэг тоглоомын түүхэн дэх хамгийн том эвлүүлдэг тоглоомыг худалдаанд гаргажээ.
Дэлхийд алдартай архитектурын байгууламжид зориулсан эл тоглоом 51 мянга 300 ш хэсгээс бүрджээ. Зураг бүрийг мэргэжлийн гэрэл зурагчин авч, технологийн шийдлийн тусламжтайгаар буулгажээ. Аварга том тоглоомын иж бүрдэл тус бүр 1900 хэсгээс бүрдсэн 27 эвлүүлдэг зураг оржээ. Эвлүүлдэг зураг бүр 99х61 см хэмжээтэй аж.
“Дэлхийн 27 гайхамшиг”-т Ираны Ягаан сүм буюу Насир аль-Мулк сүм, Италийн Колизей, Индонезийн Боробудур суварга, Францын Эйфелийн цамхаг, Египетийн пирамид зэрэг багтжээ. Эвлүүлсэн пазлуудыг сүүлд нь нэгэн том зураг болгож эвлүүлдэг бөгөөд хэмжээ нь 8.69х1.9 метр болох гэнэ.
Уг тоглоом одоогоор зөвхөн АНУ-д худалдаанд гарсан бөгөөд үнэ нь 600 орчим ам.доллар аж.
Үүнээс өмнө 42 мянган хэсгээс бүрдсэн “Дэлхийг тойрон” эвлүүлдэг тоглоом хамгийн томд тооцогддог байжээ.
Сэтгэгдэл ( 0 )