ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 06 сарын 03

Өнөөдөр 2020.06.03. Энэ оны 154 дэх өдөр бөгөөд он дуусахад 211 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа. 20 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр. Улс орнуудаас Черногорт өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Намибид Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн гитарчин, “Slayer” хамтлагийг үүсгэн байгуулагч Керри Кинг, Их Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөл бөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр Сингапур Үндсэн хуультай болж, өөрийгөө удирдах улс болжээ.

1961 оны энэ өдөр Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээр эхэлжээ.

1965 оны энэ өдөр Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.

1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлэв.

1992 оны энэ өдөр ОХУ-д Аюулгүйн зөвлөл байгуулагдав.

2004 оны энэ өдөр Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн, 33 метрийн гүнтэй бассейн нээгджээ.

2006 оны энэ өдөр Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарлав.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top