Өнөөдөр 2020.06.05. Энэ оны 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа. 20 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр. Мөн Дэлхийн байгаль орчны өдөр юм. Улс орнуудаас Шинэ Зеландад өнөөдөр Мод суулгах өдөр бол Азербайжанд Газрын нөхөн сэргээлтийн, Данид Үндсэн хуулийн өдөр, Сейшелийн арлуудад Чөлөөлөх өдөр тохиож байна.
Өнөөдөр Италийн жүжигчин Стефания Сандрелли, Оросын зохиолч Юрий Вяземский, Америкийн жүжигчин Марк Уолберг, Испанийн хөл бөмбөгч Рубен де ла Ред, Оросын уран гулгагч, Олимпын аварга Юлия Липницкая зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1950 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн гаднын улс орнуудад үзүүлэх тусламжид 3.121 тэрбум ам.доллар хуваарилах хуулийг баталжээ.
1957 оны энэ өдөр Их Британи болон АНУ-ын Атомын хэлтэс мэдээлэл солилцохоор тохиролцов.
Мөн оны энэ өдөр мансууруулах бодис судлаач, доктор Херберт Бергер атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж байхыг санал болгожээ.
1966 оны энэ өдөр түүхэнд гурав дахь удаагаа задгай сансарт хүн гарав. Америкийн сансрын нисэгч Южин Сернан задгай сансарт гарсан гурав дахь хүн болжээ.
1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Араб, Израилийн зургаан өдрийн дайн эхэлжээ.
2006 оны энэ өдөр Серби улс тусгаар тогтнолоо зарлав.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн бол газар хагалах, ус, булгийн эх малтах, уул овоо тахихад тохиромжгүй. Хол газар явах гэж байгаа бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Буудай боловсрох улирал 13 цаг 19 минутад эхэлнэ. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )