Нийслэлийн онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд Улсын их дэлгүүр (УИД)-т гал гарч байгаа тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын Гал түймэр унтраах хоёр ангийн гурван тасаг ослын газар ажиллаж байна.
Галын дуудлагын дагуу гал унтраах ангийн алба хаагчид хоёр минутын дотор УИД-т иржээ.
Тухайн гал УИД-ийн бэлэг дурсгалын тасгаас эхэлж гарсан байна. Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, гал унтраах анги, хэлтсийг нэмэлтээр дуудаад байна.
Энэ тухай мэдээллийг та бүхэнд дэлгэрүүлэн хүргэх болно.
Гэрэл зургийг А.Азжаргал
Сэтгэгдэл ( 1 )
Uu yamar aimaar yum beeeee