Их дэлгүүрийн түрээслэгчдийг ЭЭЛЖЭЭР дотогш нэвтрүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРОЛ ХЭДЭН ТЭРБУМААР ХЭМЖИГДЭХЭЭР БАЙНА

Өнгөрөгч ням гарагт Улсын их дэлгүүрт гал гарсантай холбогдуулан тус газрыг зорин очиход дэлгүүрийг бүрэн хамгаалалтад авч, урд талын автомашины замын хөдөлгөөнийг хаасан байлаа.

Зургаа болон долоодугаар давхар бүхэлдээ шатсан байдалтай харлаж, хэншүү хярвас үнэртэж, зарим цонхнууд хага үсэрчээ. Өглөө найман цагаас эхэлж Нийслэлийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, галын байцаагч, шинжээчид хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Гаднын хүн дотогш орохыг эрс хориглож, мэдээлэл өгөх боломжгүй байгаа бөгөөд гал гарсан шалтгаан наад зах нь 14 хоногийн дараа гарах аж. “Улсын их дэлгүүрт гал гарлаа” гэсэн дуудлага зургаадугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 48 минутад Онцгой байдлын газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Чингэлтэй дүүргийн гал унтраах аврах 10 дугаар анги дуудлагын газар дээр очиход Улсын их дэлгүүрийн зургаадугаар давхраас эхэлж шатаж байсан тул нэмэлт хүч дууджээ. Тус галыг нийт найман ангийн 96 албан хаагч таван цагийн турш ажиллаж унтраасан юм. Гал түймэрт өртсөн эд зүйлийн хохирлын хэмжээг одоогийн байдлаар үнэлэх боломжгүй, хэдэн тэрбумаар хэмжигдэхээр байгаа ажээ.

ИХ ДЭЛГҮҮРТ ГАЛ УНТРААХ ОРЧИН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУЛГААГҮЙ

Гал гарсны маргааш өглөө нь их дэлгүүрийн зүүн талд тус төвд ажилладаг, түрээсэлдэг ажилчин, албан хаагчид урт дараалал үүсгэж, орон сууцны байрыг ороож, бөөнөөрөө цугларчээ.

Түрээслэгчдийг оруулж, бараа бүтээгдэхүүнийг лацдах ажиллагаа явуулж байлаа. Тэднийг нэг нэгээр нь дуудаж, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхийг нь шалгаж, цүнх болон эд зүйлийг нь үлдээн оруулна.

Эдгээр иргэд ихэвчлэн нэг давхрын худалдаа эрхлэгчид бөгөөд хамгийн эхэнд “Номин” их дэлгүүрийн ажилчид болон нягтлангуудыг оруулж байлаа.

Худалдаа эрхлэгчид “Эхлээд нэгээс гуравдугаар давхрын худалдаа эрхлэгчдийг оруулна гэсэн. Энэ ажил бүтэн өдөр үргэлжлэх юм шиг байна. Мэдээлэл сонсох нь ээ, зургаа, долоодугаар давхар тэр чигтээ шатсан. Зургаадугаар давхарт бэлэг дурсгал, эртний эдлэл, үнэт эдлэл, уран зураг,  ноолууран бүтээгдэхүүн, соёлын зүйлс, номын дэлгүүр гээд л олон тасаг бий” гэж халаглан хэллээ.

Улсын их дэлгүүрийн төв хаалганы урд барилгын хог хаягдлыг овоолжээ.

Нийслэлийн өнгө үзэмжийг чимж байдаг гадаадын зорин ирдэг, монголчуудын үйлчлүүлэх дуртай ихэмсэг, гоёмсог дэлгүүрийн үүдэн хэсэгт тоосгоны хэлтэрхий, шавар, шилний хагархай хөглөрнө. 

НОБГ-ийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Тус дэлгүүрийн галын аюулгүй байдлыг Онцгой  байдлын газраас өнгөрөгч оны хавар, намар хоёр удаа шалгахад цахилгааны аюулгүй байдал, орц гарц, авралтын зам, ресторануудыг ашигладаг газ гээд хэд хэдэн зөрчил илрүүлж албан шаардлага тавихад биелэлт нь 70 орчим хувьтай, зөрчлөө бүрэн арилгаагүй байсан. Өндөр барилга нь зориулалтын нөөц усан сан, дотуур усан хангамж, галын дохиолол, автомат гал унтраах системээр хангагдсан байх ёстой. Нийслэлийн хэмжээнд 178 гүнийн шугам дээр байрласан гал унтраахад ашиглах боломжтой галын мембрант байдгаас 74 нь ашиглах боломжгүй байдаг. Чингэлтэй дүүрэгт галын найман мембрант байдаг бөгөөд Улсын их дэлгүүрийн орчимд галын мембрант байгаагүй.  Гэхдээ тус гал түймрийн үеэр усны дутагдал гараагүй" гэлээ. Их дэлгүүр нь гал унтраах орчин үеийн  тоног төхөөрөмж суулгаагүй бөгөөд галын хор, дотуур усан хангамж, галын дохиололтой боловч нэгэнт дэлгэрсэн гал дээр галын хорыг ашиглах боломжгүй. “Гал унтраагчид их дэлгүүрийн дотуур усан хангамжийг зарим хэсэгт ашигласан боловч  усны шахах даралт муу байсан. Галын тархалтыг 17 цаг 40 минутад  зогсоож, 21 цаг 30 минутад бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн” гэж нэмж мэдээллээ.
 
Зургийн эх сурвалж: Нийслэлийн Мэдээ фэйсбүүк хуудас

БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ ШАТАХ МАТЕРИАЛ ИХТЭЙ БАЙСНААС ГАЛ ДААМЖИРЧЭЭ

Улсын их дэлгүүрийн үндсэн барилга нь таван давхар бөгөөд дээр нь давхарлаж барьсан зургаа, долоодугаар давхар нь өргөтгөл бөгөөд хуучин барилгаа бодвол шатах материалын орц ихтэй байсан нь гал богино хугацаанд даамжрах шалтгаан болжээ.

Зургаадугаар давхар бүхэлдээ шатаж, тавдугаар давхрын хойд хэсэг тодорхой хэмжээнд галд өртсөн бол доод давхруудад гал ороогүй. Утаа тортог нь нэгдүгээр давхар хүртэл бүрхэж, барилгын зургаадугаар давхрын төмөр карказ гудайж, ашиглах боломжгүй болсон аж.

Нийслэлийн хэмжээнд өндөр барилгад гарсан галыг унтраахад зориулагдсан автомеханик шат Чингэлтэй дүүргийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн 63 дугаар анги гээд гурван аврах ангид байдаг. Энэ автомеханик шат нь 30-35 метр сунадаг бөгөөд есөөс 12  давхар хүртэл сунах боломжтой юм. Галыг унтраахад  5-10 тонны усны нөөцтэй 27 автомашин, гал унтраах хөөс, сунадаг автомеханик шат ашигласан бөгөөд Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төмөр замын гал унтраах анги, “Сүү” хувьцаат компани өөрсдийн машинаараа ус зөөж дэмжлэг үзүүлсэн. Онцгой байдлын гал унтраах хэлтэст гал унтраах зориулалттай нисдэг тэрэг нэн шаардлагатай байгаа нь энэ удаагийн хэргээс харагдаж байлаа. Энэ жилдээ багтаж Франц улсын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр гал унтраах зориулалтын нисдэг тэрэгтэй болох зорилго тавьж байгаа талаар Д.Мөнхсайхан хурандаа хэлсэн юм. Их дэлгүүрийн гал түймрийн шалтгаан болон хохирлын талаарх мэдээллийг дараа дараагийн сурвалжилгаараа хүргэх болно.
 
Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(45.63.31.64) 2020 оны 06 сарын 14

ашгаас гадна эрсдэл галын аюулгүй байдлаа байнга тооцох хэрэгтэй гал усны аюул гэдэг хамгийн аймшигтай зүйл шүү дээ

0  |  0
Янжин(85.97.64.178) 2020 оны 06 сарын 12

Их дэлгүүр улсынх хэвээрээ байж бгаад түрээслүүлээд түрээсниы орлогоо улсын төсөвт орж бх бжээ.

0  |  0
(103.80.210.183) 2020 оны 06 сарын 11

хохирлоо хэдэн дахин их өсгөж мэдээлэх байх л даа. гидрантыг хуулан авч хаясан нь буруу л даа. гал гарч эхлэнгүүт шүүрч аваад шүршсэн бол гал тархахгүй л байх байсан юм.

1  |  0
Арй ч дээ(66.181.161.85) 2020 оны 06 сарын 12

Гидрант гэдэг үгийг ядахдаа мэдэж аваад юм бич, ”мембрант” гэн үү

0  |  1
иргэн(202.70.41.2) 2020 оны 06 сарын 17

Номин компани орлогын хойноос хөөцөлдөж түрээслэх зай талбайгаа нэмж өргөтгөхөөс өөр аюулгүй байдал тал руу хандсан юм хийдэггүй улс даа. Ядахнаа гадаад дотоодын олон иргэд үйдчлүүлж байгаа гэхэд бие засах өрөө нь өмнөөс нь нүүр улаймаар. Ямар олон хүмүүс үйлчлүүлж байгаа билээ гэтэл 2-хон тосгуур, ганц сүүлтууртай өмхий үнэртсэн давчуухан газар л байдаг. Түүнийгээ өргөтгөж томруулж болно доо. арай шүү.

6  |  1
иргэн(202.70.41.2) 2020 оны 06 сарын 12

3  |  0

2  |  0

иргэн(202.70.41.2) 2020 оны 06 сарын 10

S(150.129.141.93) 2020 оны 06 сарын 10

Усны 20 оос дээш тоны машин авахгүй бол ийм том байшинг унтраахад ус нь дороо дуусаж байна лээ\n

1  |  0
зочин(202.126.88.60) 2020 оны 06 сарын 12

Ер нь хөрөнгийн үнэлгээ ихтэй газар жилдээ 2 удаа галын суургуулилт хийж бэлэн байдлаа шалгадаг гал гарсан тохиолдолд гал команд иртэл галыг барьж шаталтыг даамжируулахгүйгээр тийм сургөлт зохион байгуулж галын дотоод хэрэглэлээ шалгасан юм байгаа юм уу . ажилчин бүр гал гарахад ямар үүрэг гүйцэтгэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй тэгэхгүй бол галын дуудлага өгч ав

1  |  1
Zochin(122.201.31.2) 2020 оны 06 сарын 10

goojuuriin us shig goijuulaad l vneheer haramsaltai bailaa

1  |  0
эрка(192.82.65.224) 2020 оны 06 сарын 09

Гудманд байх ёстой гидрант чинь байсан уу? Онцгой байдлын газар аа?.

1  |  0
gg(66.181.183.111) 2020 оны 06 сарын 09

yamar neg hunii bish uur zuulees gal garsan bgadai burhan mini neg hunii buruu bolvol ene ih ur tulburiig yah bol. tureeslegchid ni daatgal ene ter sain daatguulsan bgasai

0  |  0
matilda(197.234.221.120) 2020 оны 06 сарын 14

Сайн байна уу\nБи Англи эсвэл Монголоор ярьдаг\nХэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай\n холбоо барих: matildalecoustre@gmail.com\nwathsapp: 33 7 52 89 40 37\nбид танд зээл авахад туслах болно\nБаярлалааСайн байна уу\nБи Англи эсвэл Монголоор ярьдаг\nХэрэв та зээл авах эсвэл мэдээлэл авахыг хүсч байвал асуугаарай\n холбоо барих: matildalecoustre@gmail.com\nwathsapp: 33 7 52 89 40 37\nбид танд зээл авахад туслах болно\nБаярлалаа

1  |  0
zochin(202.179.27.105) 2020 оны 06 сарын 09

suuliin olon jil masch ich tosol ,demjlege tuslalchaa geed masch olon zuun, terbum togrog Mongol ulsad orj irdeg !!!, ter ich ich mongo chaana bna ???, chen idej luivardsan ???, odoo naad gai zovlongoo chardaa ?????, bi nemj yduurald ormoorgui bna ????

0  |  0
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 12

Усыг зөөх ёсгүй . Арын траншейнд ус шууд авах төхөөрөмж байх ёстой . Тэнд хоолойгоо залгаад төв шугамаас шууд авах боломжтой байх ёстой . Гадныхан эрт очсон даанч ганцхан шаттай ус нь гэж гоожуурын ус ШИГ гарч ГАНЦ хүн л ажиллаж галыг алдсан . Сургамж авах хэрэгтэй гал командын тэрэг ХОЦРОГДСОН байна . Хотод одоо 20 давхар байшин олон баригдаж байна . Соц нийгмийн тэргийг солио . МАНАН бүгдийг ИДСЭН .

4  |  0
1(203.91.112.133) 2020 оны 06 сарын 10

Номингийнх мундаг зохион байгуулалттай. аль тасагт юу зарагдсан нь бүгд л программднь байгаа байх. Эхлээд галынхаа шалтгааныг тоддруулчихаад хариуцлагаа ярих байлгүй дээ.

1  |  0
(103.80.210.183) 2020 оны 06 сарын 09

ждү гийнхэн нээрээ их муу үйл хийдэг лайтай юм байна даа. орон сууц орцондооо байнга чимээ тавьж байдгийг гай ирлээ.

0  |  0
Top