Улсын их дэлгүүр (УИД)-ын 6, 7 давхрыг хамран гарсан галыг унтраахаар Онцгой байдлын алба хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд УИД-т гал гарч байгаа тухай дуудлага иржээ. Галын дуудлага өгснөөс хойш нэг цаг орчим хугацаа өнгөрч байгаа ч галыг унтрааж амжаагүй байна. Зүүн хойд хэсгээр гал багассан ч зүүн урд болон урд талд галын нөхцөл байдал ширүүслээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын Гал түймэр унтраах зургаан ангийн гал унтраагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлт хүч авчирсаар байна.
Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Гэрэл зургийг А.Азжаргал
Сэтгэгдэл ( 2 )
Тэгвэл үер
яана даа хурдан унтраасай