Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:48 цагт ирсэн. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоор нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллалаа.
Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105-ын ээлжийн бүрэлдэхүүн ажиллав.
Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, галын тархалтыг 17:30 цагт бүрэн зогсоон, түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.
Сэтгэгдэл ( 7 )
Цалин,ахуй хангамжийг нь хэд дахин нэм,амь насаараа дэнчин тавьж ажиллаж байна.
Ээ дээ хичээгээрэй гэдэг шиг л гал унтраагчид ,аварагчид залуусын цалин пүнлүү, ахуй амьдралыг дээд зэргээр хангаж байх хэрэгтэй дээ. Гал унтраагчидад баярлалаа.
Sanaatau tavisan gal bololtoi
Буянтай хүмүүс
Bayarlalaa ta bvhend OBEG
Онцгой байдал эмэгтэй салаан дарга маш муу ажиллаж бна, удирдлага алга. Галын алба 90 жилийн түүхэндээ эмэгтэй хүн гал удирдаж байгаагүй Бадралын үёд Онцгой алба дампуурч галаа унтрааж чадахгүй бна газар авхуулахгүй унтраах ёстой цаг их алдаж галыг удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй бна
Гал сөнөөгч залуус мундаг