ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Өнөөдөр 2020.06.15. Энэ оны 166 дахь өдөр бөгөөд он дуусахад 199 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа. 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн салхины өдөр. Улс орнуудаас Коста Рикад мод суулгах өдөр бол Италид Инженерийн, Их Британид Үндэсний шар айргийн, Азербайжанд Үндэсний авралын, Киргизэд Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнуудын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин, театрын найруулагч, зохиолч Саймон Кэллоу, Америкийн жүжигчин, дуучин Жеймс Белуши, жүжигчин, найруулагч Оскар, Алтан бөмбөрцгийн шагналт Хелен Хант, жүжигчин Кортни Кокс, жүжигчин, рэпер О’Ши Жексон буюу Айс Кьюб, жүжигчин Кен Жонг, Нил Патрик Харрис, Германы хөл бөмбөгийн хаалгач Оливер Кан, Египетийн хөл бөмбөгч Мохамед Салах зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1911: АНУ-д өдгөө IBM гэх нэрээрээ алдартай “Computing-Tabulating-Recording Company” үүсгэн байгуулагджээ.

1924: “Форд” 10 сая дахь автомашинаа бүтээв.

1932: Болив, Парагвай хоёрын дунд дайн эхэлжээ.

1950: Баруун Герман Европын Зөвлөлийн гишүүн болов.

1956: Жон Леннон, Пол Маккартни нар анх удаагаа уулзжээ.

1999: Бельгид “Кока-Кола”-г худалдахыг хориглож байв. Уг ундааны химийн найрлагаас нь болж хориглож байжээ.

2001: Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ. Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистан улсын удирдлагууд ШХАБ-ыг үүсгэн байгуулсан юм.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэжээ.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top