ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Өнөөдөр 2020.06.19. Энэ оны 170 дахь өдөр бөгөөд он дуусахад 195 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа. 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 13 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Унгарт Тусгаар тогтносон Унгар улсын өдөр бол Алжирт Хувьсгалын өдөр, Кувейтэд Тусгаар тогтнолын өдөр, Тринидад болон Тобагод Хөдөлмөрийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн дуучин, хард рок хамтлаг “Heart”-ийн гишүүн Энн Уилсон, жүжигчин Зои Салдана, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт жүжигчин Кэтлин Тёрнер, поп дуучин, бүжигчин, жүжигчин Пола Абдул, Норвегийн цаначин, Олимпын найман удаагийн аварга, Бьорн Дэли, Америкийн жүжигчин Бампер Робинсон, Германы сагсан бөмбөгч Дирк Вернер Новицки зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1956 оны энэ өдөр Мэрилин Монро, Артур Миллер нар хуримлаж байв.

1961 оны энэ өдөр Кувейт улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Унгараас гарч дуусав.

1999 оны энэ өдөр “Counter-Strike”-ийн анхны хувилбар гарчээ.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэжээ.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын эм нээх, гөлөг тэжээхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top