Италийн Стромболи галт уул идэвхжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Италийн Сицил хотоос холгүй орших Тиррений тэнгист байрладаг Стромболи арал дээрх галт уул идэвхжиж эхэлсэн тухай Италийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэн мэдээлжээ.

Стромболи галт уул хоёр удаа хүчтэй дэлбэрсэн нь газар доргиход хүргэжээ. Хүчтэй дэлбэрэлтийн дараа галт уулын тогооноос хар өнгийн утаа суунаглаж, үнс нурам цацагджээ. Үндэсний иргэний хамгаалалтын алба нөхцөл байдлыг хяналтдаа авчээ.

Хамгийн сүүлд Стромболи галт 2019 оны наймдугаар сарын 29-нд хэд хэдэн удаа дэлбэрч байжээ. Үүнээс өмнө буюу долоодугаар сарын 3-ны өдөр болсон дэлбэрэлтийн үеэр галт уул орчим аялж явсан 35 настай нэгэн эрэгтэй амиа алдаж, нэг жуулчин гэмтэж байжээ. Аялал жуулчлалын улиралд Стромболи аралд ойролцоогоор гурван мянга орчим жуулчин аялдаг бол бусад үед энэ тоо 400 хүртэл буурдаг байна. Стромболи галт уул сүүлийн 20 мянган жил идэвхтэй байгаа бөгөөд ойр ойрхон дэлбэрдгээрээ алдартай гэнэ. Далайн түвшнээс 926 м өндөр галт уул гурван идэвхтэй тогоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top