Чингэлтэй: “Амны хаалтаа зүүж хэвшье” өдөрлөг зохион байгууллаа

2020 оны 09 сарын 11

Чингэлтэй дүүргийн 15-р хороонд “Амны хаалтаа зүүж хэвшье” өдөрлөг зохион байгуулав. Энэ арга хэмжээнд Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын алба, нийслэлийн 72-р дунд сургууль, хорооны дэргэдэх цэргийн нэгдсэн холбооны гишүүд, ахмадын зөвлөл хамтран оролцлоо.

“Амны хаалтаа зүүж хэвшье” уриалгыг 72-р дунд сургуулийн гадна, дотор талд, хорооны нутаг дэвсгэрийн төв замуудад байршуулав.

Нийслэлийн 72-р сургуулийн багш, сурагчид болон иргэдэд 200 ширхэг амны хаалт, 20 ширхэг “Витамин С” зэргийг тараалаа. Мөн амны хаалт байнга хэрэглэж байх зөвлөмжүүд иргэд, сурагчдад мэдээлэл хийлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мийгаа (202.126.89.122) 2020 оны 09 сарын 12

Үнэхээр зөв зүйтэй үйл ажилгаа явуулсан бна баяр хүргэе цаашдын ажилд амжилт хүсье

0  |  0
Top