Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, ахмад дайчин Э.Лувсанравданд аймгийн Засаг даргын 2020 оны А/244 дугаар захирамжаар хүндэтгэл үзүүлэн, 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Мөн энэ үеэр улс орныхоо хувь заяаг мөрөн дээрээ өргөж, 1945 оны чөлөөлөх дайны ялалтад мятаршгүй зориг, цуцашгүй зүтгэлээр үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, энх цагийг авчирсанд талархал илэрхийлэн, Батлан хамгаалахын яамны “Эх орны төлөө - I” хүндэт тэмдгээр шагнасан бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын “Бахархал-Хүндэтгэл”-ийг гардуулан өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )