Британи залуу Фелим Стэк бүтэлгүйтлээ төгс төгөлдөрт хүрэх зам болгон ашиглаж чаджээ. 29 настай Фелимийн эрс турж, фитнесийн багш болсон түүхийг сөхье.
Сансрын инженер залуу өөрийгөө ажилдаа бүрэн зориулж байх явцдаа маш их жин нэмснээ ч анзаараагүй аж. Нэг мэдэхэд түүний биеийн жин 165 кг болсон байв. Фелим найз бүсгүйтэйгээ танилцах үедээ туранхай байсан ч их идэж эхэлснээр байдал өөрчлөгджээ. Түүний гадаад байдал бүсгүйд таалагдахаа больж, Фелимийг хаясан байна. Харин залуу үүнийг амьдралаа өөрчлөх сэдэл болгож чадсанаар 18 сарын дотор 76 кг жин хаяж чаджээ.
Фелим “Намайг юу ч зогсоогоогүй. Хайртай бүсгүй маань хаяж явсан тэр шөнөөс хойш би өөрчлөгдөж эхэлсэн” гэж ярьжээ. Тэрбээр дасгал хөдөлгөөний тусламжтайгаар депресстэй тэмцэж, долоо хоногт зургаан удаа спорт заал руу явдаг болсон байна. Мөн унадаг дугуй унаж, гүйдэг аж.
Тэрбээр хайртай бүсгүй нь түүнээс салаад хэдхэн долоо хоногийн дараа шинэ найз залуутай болсныг мэдээд ихэд шархалжээ.
Фелим Стэк одоо дур булаам залуу болж, өөрөөс нь тусламж хүссэн хүмүүст зөвлөхийн хажуугаар таван настай хүүгээ өсгөж хүмүүжүүлж байна. Хүү нь ааваараа маш их бахархаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
hayagddag yumuu da.turah gd hicheegeed turdaggui ee.
Секс