Т.Баярхүү: Сонгуулийн машиныг хакердах боломж байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас хэвлэлийн бага хурал зарлан, сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа зарим мэдээлэлд тайлбар өглөө.
 


ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү “Орон нутгийн сонгуультай холбогдуулаад Тагнуулын байгууллагатай холбоотой хэд хэдэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгье. Өчигдөр зарим нэр бүхий хүмүүс хэвлэлийн хурал хийлгэж, “Сонгуулийн санал тоолох хар машиныг хакердсан мэдээллийг олж мэдсэнээс болж, ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа. Зарим улстөрчид сонгуулийн хар машиныг хакердаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах гэж байна" гэж мэдээлсэн. СЕХ-ноос энэ талаар албан мэдээлэл ирүүлнэ үү гэж манайд албан бичиг ирүүлсэн байна. Тайлбар хэлэхэд, 11 ажилтан халагдлаа гэдэг ор үндэсгүй асуудал. Мөн хар машиныг хакердах ямар ч боломж байхгүй гэдгийг СЕХ-ноос албан ёсоор мэдээлсэн. Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Харин хэсэг этгээд “Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ыг хакердаж, хүссэн нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулж чадна. 2020 оны УИХ-ын сонгуульд  зарим нэр дэвшигчийг ялуулж, чадсан” гэж  улс төрийн намуудын удирдлага болон нэр дэвшигчдээс мөнгө залилан, авах гэж оролдсон хэрэг гарсныг Цагдаагийн газар шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам(202.179.24.234) 2020 оны 10 сарын 14

Энэ Бачрхүү гэгч яг Хурцын замаар яваад байгааг анзаарч байгаа биз дээ?

0  |  0
АТГ сонгуулийг удирд(103.111.68.3) 2020 оны 10 сарын 14

Хар машиныг зохиосон хүн яриад байна уу? Энэ хүн хар машины сургалтад хаана хэдэн онд суралцсан юм бэ? Арай АТГ сонгуулийг удирддаг юм биш биз?

0  |  0
Худлаа шаагаад бай(43.242.243.74) 2020 оны 10 сарын 14

Хакердаагүй л юм бол дурын хар машины үр дүнг гараар тоолуул үгүй бол наадах чинь үнэн биш. ТЕГ ажлаа хийж чадахгүй улс төрчдийн гар хөл болсон арчаагүй байгууллага

0  |  1
Top